Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ

Хувь хүний орлогын албан татварын буцаалт авах хүсэлтэй иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харьяа дүүргийнхээ татварын газарт өгдөг. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна. Харин энэ онд улсын хэмжээнд нийт 68 мянган  татвар төлөгч  40 гаруй тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар материалаа бүрдүүлэн өгчээ. Татварын ерөнхий газраас энэ жилийн буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гэхэд эхлүүлж, тавдугаар сарын 15 гэхэд өгч дуусгасан байхаар төлөвлөж байгаа юм байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэх. Мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг аж.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж