Улсын төсвийн зардлаар Туул голын "Хар усан тохойн бүс"-ийн орчинг эргэн тойрон 5 км хүртэл хянах теле хяналтын хэрэгслээр тоноглох ажлыг хийж, өнөөдрөөс ашиглаж эхэлжээ. Туул голын энэ хэсгийг теле хяналттай болгосноор Гачуурт тосгоны орчим 24 цагийн хяналттай болж, алслагдсан обьектийг 36 дахин татах, дүрсийг томруулах чадвартай камерын системээр ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдал хангах, хулгайгаар мод бэлтгэх, малын хулгайн болон гэмт хэрэг, зөрчлийг алсаас хянаж илрүүлэх, цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах боломж бүрдэж байгаа аж:
Дотоодын цэргээс цаашид хамгаалалтад байгаа ус хангамжийн эх үүсвэрийн бүх байгууламж, түүний орчныг орчин үеийн теле хяналтын техник хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.