Бөхийн өргөөнд хүний амь нас эрсдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Бөхийн өргөөнд хүний амь нас эрсдээгүй гэв

Бөхийн өргөөнд хүний амь нас эрсдээгүй гэв

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Бөхийн өргөө”, “Мишээл экспо” зэрэг зориулалтын бус газар урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичгийг тус газруудад хүргүүлсэн билээ. 

Одоогоор Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн явж байгаа юм байна. Тус өргөөнд урлагийн тоглолт олон болдог бөгөөд энэ сард ч мөн тоглолтын хуваарьтай байгаа аж. Саяхан ‘Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр нэг хүн нас барж, цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа’ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Тийм зүйл болоогүй. Ажил хэвийн явж байгаа” гэдгийг хэлэв.

Бөхийн өргөөнд энэ сард 7-8 барилдааныг зохион байгуулах аж. Мөн урлагийн оддын тоглолт ч болох юм байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж