Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй

Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй

МАН-ын УИХ дахь бүлэг хоёр хуваагдаж, Мэргэжлийн Засгийн газраа огцруулж, Ардын засаг байгуулснаас хойш хагас жил өнгөрч байна. УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд У.Хүрэлсүхийн засгийн газар ажил хийхгүй байна, хариуцлага тооцох тухай асуудал ч хөндөгдөж буй.  Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын байр суурийг хүргэж байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш үргэлж л ийм яриа гарч байна. Гарын үсэгтэй цаас сошиалаар яваад л байна. Удахгүй хэн нэгнийг дараагийн Ерөнхий сайд болгож зарлана, хэн нэгнийг сайд болгож зарлана. Иймэрхүү улс төрийн акцууд явна. Гэхдээ МАН-ын зүгээс төр тогтвортой байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. МАН 2016 оны сонгуульд орохдоо ард түмэндээ хамгийн их амласан зүйл бол улс төрийн тогтвортой байдал. Харамсалтай нь, бид энэ амлалтаасаа ухраад нэг удаа засгаа огцруулсан. Дахин алдаагаа давтах ёсгүй. Засгийн газраа сайн ч бай, муу ч бай сайн дэмжиж, шахаж шаардах ёстой.

Эх сурвалж: itoim.mn

 

Сайд нарыг ажлаа хийж чадахгүй бол солих хэрэгтэй. Өнөөдөр чуулган дөнгөж л эхэлж байна. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлээд намын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаад эхэлнэ. Асуудлуудаа ярина. ‘Эрдэнэт’, ‘Оюутолгой’-гоос эхлээд улс төрд үүсч байгаа маш олон асуудал байна шүү дээ. Хамгийн гол нь УИХ-ын 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэрхэн хангаад байгаа юм бэ, эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх хөтөлбөр гээд л Их хурлаас баталсан зүйлүүд бүгдээрээ цаас болж хувираад байна. Энэ олон хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар яаж хангаж байгаа юм бэ. Тэр болгоныг нэг бүрчлэн үзмээр байна шүү дээ.

Эх сурвалж: medee.mn

Бэлтгэсэн Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж