Хөнгөлөлттэй эмийг иргэний үнэмлэхээр авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эмийг иргэний үнэмлэхээр авах боломжтой

Хөнгөлөлттэй эмийг иргэний үнэмлэхээр авах боломжтой

 Хөнгөлөлттэй эмийг иргэний үнэмлэхээр авах боломжтой

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг 2016 онд шинэчлэн баталсан. Энэ хүрээнд 404 нэр төрлийн эм хөнгөлөлттэй үнээр авах боломж нээгдсэн байдаг. Тэгвэл саяхнаас буюу дөрөвдүгээр сарын нэгнээс эрүүл мэндийн даатгалын цахим систем нэвтэрч эхэлсэн. Энэ систем нь орон даяар нэвтэрснээр иргэдийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа аж. Мөн эмчийн өвчтөнд тавьсан онош, бичсэн жор, хөнгөлөлттэй үнээр авах эмийн мэдээлэл цахим системд бүгд бүргэгдэх юм. Энэ нь тухайн хүний цахим үнэмлэхээр даатгуулагч мөн эсэхийг нягтлан шалгах гэнэ.

Энэ онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг дахин шинэчилнэ

Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд хураамж төлдөг хэр нь ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй, улсын эмнэлэгт хэвтэх гэхээр дараалал нь дийлдэхгүй, эрүүл мэндийн даатгалыг ашиглаж өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжгүй байдаг хэмээн бухимдах нь элбэг байдаг.

Энэхүү асуудлыг шийдэх замаар холбогдох яамнаас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох журам баталсан билээ. Гэвч сар бүрийн эхний арав хоногт хөнгөлөлттэй эм олгох сургаар дараалал үүсч, хүртээмж бага байна гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Мөн эмийн сангуудад олгож буй санхүүжилт дууссан гэх шалтгаанаар эмчийн жороо барьж очсон иргэдийг буцаадаг байсан билээ. Албаныхан хэлэхдээ “Бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа хөнгөлөлтийг хэзээнээс өдөр бүр олгож эхлэх талаар мэдэгдэнэ. Мөн 2018 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг дахин шинэчилнэ” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар эмийг өдөр бүр хөнгөлөлттэй үнээр олгох асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа аж. Иргэдийн хувьд эмийг өдөр бүр хөнгөлөлттэй олгоно хэмээн ташаа ойлгож, эмийн сангуудаас асуусаар байгаа юм. Хөнгөлөлттэй эм олгох ажлыг Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газар хариуцаж байгаа бөгөөд одоогоор эмийг хөнгөлөлттэй олгох бэлтгэл ажил хийгдэж буй гэдгийг хэлэв. 

Даатгуулагч нь эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500 төгрөгөөс 65 мянгын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой аж.

Даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг журамтай. Нөгөөтээгүүр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож байгаа нэрэн дор иргэд байнга эм хэрэглэх, хэт их эм худалдан авах, түүндээ хордох, жоргүйгээр болон эрүүл үедээ эм авч нөөцлөх зэрэг олон асуудал тулгарч байгааг тогтоосон байна.

Салбар яамнаас жил бүр хөнгөлөлттэй үнээр эм олгоход төсөв болон эмийн нэр төрлийг нэмсээр байгаа ч иргэд эмийг хэт задгай хэрэглэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж