Экс Ерөнхий сайд нар нэг өдөр хоригдов

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхий сайд нар нэг өдөр хоригдов

Экс Ерөнхий сайд нар нэг өдөр хоригдов

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр баривчиллаа. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс  өчигдөр /2018.04.10/-нд баривчилж,  ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид саатуулжээ. Эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гэрчийн мэдүүлэг авах нэрийдлээр дуудаж байцаахдаа, хорьж шалгах ёстой гэж үзсэн бололтой.Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ‘Рио Тинто’-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нар хариуцан ажиллаж байсан юм. Тэднийг гэрээ байгуулахдаа эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл С.Баяр, С.Баярцогт нар ‘Оюутолгойн гэрээг байгуулсандаа бахархаж явдаг’-аа одоо ч ил тод хэлдэг. Оюутолгойн төсөл хөдөлснөөр 11 мянган хүнд тэнд ажиллаж байгаа юм.Тэгвэл Оюутолгойн дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлж Шийдлийн засгийн тэргүүнээр ажиллаж байхдаа Ч.Сайханбилэг Дубайд хөрөнгө оруулалтын гэрээ зурсан. Дубайн гэрээг УИХ-аар хэлэлцүүлээгүй гэх шалтгаанаар Ч.Сайханбилэгийг буруутгаж байгаа бөгөөд үүний өмнө ‘Эрдэнэс Монгол’-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг бас барьж хориод байна. Ч.Сайханбилэг өнгөрсөн даваа гаригийн орой эх орондоо ирсэн бөгөөд ‘Надад айж, ичих зүйл байхгүй’ гэдгээ хэлж байсан юм.  Дубайн гэрээг байгуулсны төлөө түүнд хүрэл хөшөө босгох ёстой гэж ‘Эрдэнэс Оюутолгой’-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Да.Ганболд тухайн үед өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа. Ийнхүү Оюутолгойн асуудлаар Монголын 25 болон 28 дахь Ерөнхий сайдууд хоригдоод байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж