АНУ-ын Сангийн яамны мэдээгээр өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сарын дүнгээр ОХУ АНУ-ын үнэт цаасыг худалдан авах хэмжээгээ багасгасан байна.
Дурдсан хугацаанд ОХУ 12,814 тэрбум ам.долларыг АНУ-ын Засгийн газрын үнэт цаас худалдан авахад зарцуулсан нь өмнөх аравдугаар сартай харьцуулахад 1,8 тэрбумаар буурсан дүн юм. 12,814 тэрбум ам.долларын 3,75 тэрбумыг урт хугацааны үнэт цаасанд, үлдсэн 9,1 тэрбумыг богино хугацааны үнэт цаасанд оруулсан байна.
Ерөнхийдөө 2018 оны турш ОХУ-ын зүгээс АНУ-ын үнэт цаасанд оруулах хөрөнгө буурсаар байсан байна.
АНУ-ын үнэт цаасыг хамгийн ихээр худалдан авагч нь урьдын адил Хятад улс хэвээр байна. Хятад улс нийтдээ 1,1 их наяд ам.долларыг АНУ-ын үнэт цаасанд оруулаад байгаа юм. Гэхдээ өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Хятад улс ч гэсэн худалдан авалтаа багасгасан байна. Аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сард үнэт цаасанд оруулсан хөрөнгөө 17,5 тэрбум ам.доллараар Хятад улс бууруулжээ.
Холбоотой мэдээ