Бага ангийн сурагчид хулгай хийжээ | News.MN

Бага ангийн сурагчид хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчид хулгай хийжээ

Бага ангийн сурагчид хулгай хийжээ

Ерөнхий боловсролын дун сургуулийн бага ангийн сурагчид хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн тохиолдол өчигдөр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд байрлах нэгэн хүнсний дэлгүүрээс 4-р ангийн найман эрэгтэй хүүхэд хулгай хийжээ. Орой ажил тарах үе буюу иргэд олноор үйлчилдэг цагийг ашиглаж, эдгээр хүүхдүүд өөртөө үйлчилдэг дэлгүүрээс чихэр, шоколад авсан байна. Тэдний нэг нь хүнсний бараа авч бусад нь халхавч хийн дэлгүүрт байсан иргэдийг хууран мэхэлсэн үйлдэл гаргажээ. 

Сурагчид дэлгүүрээс бараагаа авч гарсныг ажилчид анзаараагүй байна. Удалгүй хяналтын камер шалгаж, хулгай хийсэн хүүхдүүдийг цагдаагийн тусламжтайгаар саатуулжээ. Дэлгүүрт хамт орж хулгай хийсэн сурагчид хувцсаа сольж, сагсан бөмбөг тоглож байх үед нь барьж авсан байна. Сурагчдаас цагдаагийн ажилтан байцаалт авсны дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

Ч.БОЛОР

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-11 66.181.169.202

Хүүхдийг бага насанд нь цагдаагийн газарт аваачиж байцаан гэдэг бол байж болохгүй асуудал.Тэр хүүхдүүдийг бусад нь жигшиж нийгэмээс хөндийрөх харьцаанд орох аюултай. цагдаагийн байгууллага бодож байлдаа. Ядаж эцэг эх, асран хамгаалагч нарыг нь дуудаж байцаах ёстой. Хөөрхий юугаач мэдэхгүй хүүхдүүд энэ олон ТВ-гээр гарч байгаа кинон дээрээс хараадл ийм үйлдэл хийсэн байх. Сүр дуулиантай сошиалаар цацах нь болохгүйл асуудал.Шүүх үүн дээр цагдааг буруутгасан ч болох л доо…

Avatar

Зочин 2018-04-11 27.123.214.103

Хүүхэд шүү бага байна битгий айлгаарай.Авилга авсан нөхөрт бол бяраа гаргаарай

Avatar

za za 2018-04-11

ene kinon deerees yaj hergee ballaha hurtel surchij dee udii 4 dugeer angiin huuhduud bj

Avatar

Зочин 2018-04-11 112.72.14.120

Хүүхдэд ийм хэсэг үе байдаг. Энэ үед нь сайн ойлгуулчих хэрэгтэй. Тэр ч байтугай худлаа ярьдаг үе байдаг

Avatar

Kraken 2018-04-11 202.131.225.227

Буруу байна. Эхэлж байцаагаад эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх биш. Эх, эцэгийг нь дуудаад цуг байлцуулан байцаах ёстой.

Avatar

Paвcaл 2018-04-11 174.216.2.161

Хүүхэд байхад ийм юм байдаг ш дээ. Би гэсэн 1, 2 ангид багадаа байрныхаа хүүхдүүдтэй нийлээд өөртөө үйлчлэх дэлгүүрээс консерв хyлгайлж аваад цементэн дээр үрж онгойлгоод иддэг байлаа. Дунд гол, Туул голоос жараахай бариад бургасанд шарж иддэг байлаа. Энх тайваны гүүрэн дээрээс гүүрний доорхи такси баазын машины шилнүүдийг германы танкыг бөмбөгдөөд гээд л чулуу шиддэг байлаа. Одоо бодоход сайхан л байдаг юм. Шунахайн сэдлээр хийсэн хyлгай биш сүржигнээд.

Avatar

Зочин 2018-04-11 202.179.27.100

Хүүхдийн талаар мэдээлэх мэдээллийг журамлах хэрэгтэй байна. Хүүхэд насанд юм юм л байдаг. Ахиж ингэж болохгүй шүү гэж хэлээд соёл монголчуудад байсан юм. Одоо социалаар сүр болгож ярьдаг болсон

Avatar

Зочин 2018-04-11

he he. ovoo l yum surch baigaan baina daa. zuragtaar uls tur uzseer baigaad…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж