Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү? | News.MN

Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү?

Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү?

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулахын тулд Замын цагдаагийн орчимд олон огтлолцолтой гүүрэн зам барихаар болсон. Нийт өртөг нь 42.3 сая ам.доллар юм. Хятад улсын зээлээр барих гүүрэн замыг эсэргүүцэгчид олон байгаа. Нэг хэсэг нь өрөнд орж, өндөр өртөгтэй гүүр барих шаардлага байна уу гэдэг асуудлыг хөндөж буй бол нөгөө хэсэг нь газар чөлөөлөлтөд олгох нөхөн олговорт нийслэл гүүрэн зам барихад зарцуулахтай дүйх зардал гаргана гэдэг тайлбар хийгээд буй.   

Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөхөд зарцуулах нөхөн олговорт хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байгааг тодруулахад “42.3 сая ам.доллартай дүйх нөхөн олговрыг аж ахуйн нэгж, иргэн шаардсан гэдэг нь үндэслэлгүй” хэмээн няцаалаа.

Гүүрэн зам барих ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөний дийлэнх нь газар эзэмших гэрчилгээтэй аж. Газар эзэмшлийн гэрчилгээтэй аж ахуйн нэгжид нөхөн төлбөр олгодоггүй. Газрын тухай хуулиар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглах үүрэг хүлээдэг. Мөн эдгээр нэгжүүдийн хувьд эзэмшиж буй газар нь бүтэн трасст орсон, эсвэл барилга байгууламжийг нь буулгах зэрэг арга хэмжээ авагдахгүй. Эзэмшиж байгаа газраасаа тодорхой га газрыг л татна.

Нийтдээ 22 нэгж газраа татахаас 21-ийн хувьд асуудалгүй дэмжсэн, харин Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ тодорхой хэдэн саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирүүлснийг өнгөрсөн даваа гаригт /2018.04.09/ хэлэлцжээ. Саналыг нь дэмжээгүй тул ажлын хэсгийнхэнд ҮСАХ-гийнхэнтэй дахин энэ асуудлыг ярилцахыг үүрэг болгосон байна.

Саналыг нь тодруулбал, гүүрэн зам барих хугацаанд ҮСАХ-гээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ёстой 698 сая төгрөгийг чөлөөлөх, хүрээлэнгийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд өгөх, чөлөөлөгдөх газарт 322 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг хүсчээ. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас дээрх саналыг дэмжээгүй нь “ҮСАХ-гийн 24 хувийг нийслэл эзэмшдэг. Ийм байхад нийгмийн хариуцлагаа ухамсарлаад бүтээн байгуулалтын ажлыг дэмжих ёстой атал санал нэрийн дор нөхөн олговор шаардаж, мөн төсөвт төвлөрүүлэх орлогоос чөлөөлүүлэхийг хүссэн нь буруу гэж үзсэн аж. 

Гүүрэн зам барих ажлыг энэ сарын 15-аас эхлүүлэхээр Нийслэлийн авто замын газраас төлөвлөсөн. Ихэнх газрыг чөлөөлсөн тул ажил эхлэхэд хүндрэл учрахгүй гэдэг тайлбарыг нийслэлийн Газрын албанаас өгсөн ч ҮСАХ-тэй холбогдох газар чөлөөлөлт ажил уяж болзошгүй байна. Хүүхдийн парк хэмээн нэрлэгддэг ҮСАХ нь 3619 м2 бүхий талбайд үйл ажиллагаа явуулдаг аж. Газар чөлөөлтөд эзэмшил талбайнх нь 3 хувь хамрагдах шаардлагатай юм байна. 

Гүүрэн Замын автор нь Ардчилсан нам

Гүүрэн зам барих ажил энэ сарын 15-аас эхлэх болж буй ч шийдвэрийг гурван жилийн өмнө гаргаж байжээ. Санаачлагч нь Ардчилсан нам гэж хэлж болох нь.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болоход тухайн үед эрх барьж байсан Ардчилсан нам энэ төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, баталжээ.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно гэж үзсэн юм байна.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт баригдана. Мөн Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм байна.

Анх бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр гүйцэтгэгч компани санал тавьсан байсан ч ажлын хэсгээс хугацааг урт гэж үзсэнээр 1.6 жил болгожээ.

Олимпийн гудамж нь ачаалал ихтэй авто замын нэг юм. Гүүрэн зам барих үед тус авто замыг хаана. Орлуулж долоон байршилд түр зам гаргана.

  1. Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
  2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
  3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
  4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
  5. Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
  6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
  7. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам хийж байгаа аж. Ажил удахгүй дуусах юм байна.

Г.ХОРОЛ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-10 64.119.23.28

Энж их мөнгийг дарга нарын явах ганц гүүрэнд бүү хийсгэ. Түүнийхээ оронд хотын төвд паркингууд хийх, жижиг замуудыг нээх таглаж хаасан гарцуудыг нээх гэх мэт маш бага мөнгөөр ихизүйл хийх боломжууд бн. Лондон зэрэг том хотуудад хотын төв шахуу хэсэгт ийм том гүүр бөйдаггүй. Харин олон нарийн гудамжуудтай, төв рүү төлбартэй ордог зэржг зохицуулалт бөйдаг. Яармагийн гүүр хавийг засч байгаа нь харин таалагдаж бн. Зам хөдөлгөөн хаахгүй болоод л байгаа биз дээ. Түр гарцууд барьж байгаа нь боломжууд байгааг харуулж бн. Энэ гүүрипг ямар компани барих вэ. Ямар хүний ашиг сонирхол байгаагаас иргэдийн ашиг сонирхлыг үл тоон үхэн хатан зүтгээд баыгаа юм бэ

Avatar

Зочин 2018-04-10 66.181.160.38

Төмөр замаа зөөчихвөл наад гүүр чинь хэрэггүй эд болчихнээ ? .

Avatar

Ард 2018-04-10 202.9.41.146

Томчууд өөрсдийнхөө явах замыг л засах юм даа өр тавин байж

Avatar

Оюун 2018-04-10 78.156.32.233

Улаанбаатарчуудын эрүүл, аюулгүй ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд ДУГУЙН ЗАМ түлхүү тавьмаар байна даа, Азийн Цагаан Дагина аа автомашинжсан хот болгомооргүй байна

Avatar

Зочин 2018-04-10 78.156.32.233

Ard tumnii eruul, aya tuhtai amidrah orchind duguin zamiig tulhuu tavimaar bn aa. Ulaanbaatar hotiig automashinjsan hot bolgomoorgui bn.

Avatar

Зочин 2018-04-10 112.72.14.245

Ганц гүүр барих гэж бөөн асуудал хэрүүл хэл ам монгол яаж хөгжинө дөа хөгжилтэй орнууд хүн мэдээгүй байхад хэд хэдээр нь бариад ашиглаж байх юм

Avatar

Зочин 2018-04-10 64.119.26.154

Яасан гүүрэн зам бэ. Хойд гэр хорооллын зам халаалт дулааныг шийдээчээ. Наад машинтай хүмүүс чинь машинаараа оочирлоод удаан явна уу, зогсон уу хэнд хамаатай юм. Ер нь төрд а ажиллах сонирхолтой хүмүүсийг захын хороололд амьдрах шаардлага тавьдаг бол. Тэгэхгүй бол бүгд төвдөө цугларчаад тэндээ л дахин дахин тохижилт хийгээд мөнгө хусаад байх юм.

Avatar

Зочин 2018-04-10 66.181.161.84

За бvх юмыг еерсдее хийдэг хvн болж байж нурж унахаар юм хийвдээ!! Хитад инженерvvд, мэрэгшсэн ажилчидаар эхнийхийг нь бариулаад еерсдийн хvмvvсээ дагалдуулаад авсан хойноо бие дааж гvйцэтгээрэй!! Инженерийн байгууламжыг тоглоом угсрахтай адил гэж тэнэгтэхгvй байгаасай!

Avatar

Зочин 2018-04-10 103.57.95.91

homeplaza чинь улаанбаатар ердөө биш. Уб төмөр зам, зах, их дээд сургуультайгаа байх ёстой.

Avatar

Зочин 2018-04-10 66.181.161.115

УБ ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН 30ГАРУЙ ХУВЬ НЬ ТӨМӨР ЗАМААС БОЛЖ БАЙГАА ГҮҮРЭН ГАРЦ ГЭЖ МАНГАРТАЖ БАЙХААР ТӨМӨР ЗАМЫГ НЭН ДАРУЙ ХОТООС ГАРГАВАЛ ТҮГЖРЭЭ БАГА Ч ГЭСЭН АРИЛАХ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2018-04-10 66.181.183.31

baga ch bish yumaa barag buren arilna. deer n tumur zamiin deponuud, vakzaliin gazar chuluulugduj borluulsnaar zardlaa buren nuhuh baih

Avatar

Зочин 2018-04-10 202.9.40.52

Зам тавих мөнгөө хятадаас зээлнэ. Бидэнд дараань төлөх мөнгө байхгүй. Тэгэхлээр Хятадуудад эх орноо бүтнээр нь эсвэл хэсэгчилэн өрөндөө өгнө. Сонголт Хятадад өөрийн хөрөнгөөр зам тавьж өгөх үү? эсхүл эх оронтойгоо замгүй түгжээд явж байх уу? Алийг нь сонгох вэ? МАН бол биднийг аль хэдийн худалдсан.

Avatar

Zochin 2018-04-10 59.153.114.246

Guuren davhar zamiig demjij baina.

Avatar

зочин 2018-04-10 202.170.70.16

Улаанбаатар үнэхээр л метрополитан хот л юм бол дэлхийн том нийслэлийн жишгээр давхар замын сүлжээтэй болох нь гарцаагүй. Гоё замаар түгжрэлгүй явдаг болъё гэвэл хэсэг хугацаанд тэвчихэд яахав дээ. Гол нь нарны зам нарны гүүр шиг чанартай л юм хийх хэрэгтэй. Гудамж төслийн уулзвар шинэчлэл дээр хүмүүс бас л олон сөрөг юм ярьж л байсан. Гэтэл одоо тэр уулзваруудаар зорчдоггүй хүн байхгүй шүүдээ. Аажим аажмаар хотыг давхар замтай болгож хэрэх хэрэгтэй. Гол нь чанар. Яармагийн гүүр шиг юм хийвэл эд дэ бас л.. Гэхдээ гадаадынхан барих юм байна учиртай байгаа…

Avatar

Зочин 2018-04-10 64.119.25.120

HOME PLAZA байгаа цагт түгжрэл буурахгүй

Avatar

7 буудал Долгормаа 2018-04-10 202.179.24.185

Уг нь Монгол хүн зовлонгийн хурдан жаргалын удаан гэдэг юм да эрт орой хэзээ нэгэн цагт энэ ажилийг хийж л таараа гүүрний цаана амьдардаг хүмүүсийн тэн хагас нь [Хориотой Үг] [Хориотой Үг] гийн [Хориотой Үг] хурилиийз мөн төрөөс мөнгө хуссан луйварчид байдаг гэсэн

Avatar

иргэн 2018-04-10 202.179.31.49

их гоё зам болох нь барих хэрэгтэй өөр газруудад ч барих хэрэгтэй ХАРИН ТАЛ МӨНГИЙГ КАРМААЛЧИХГҮЙ ЧАНАРТАЙ ГОЁ ЗАМ БАРИХ ХЭРЭГТЭЙ 100 ЖИЛИЙН НАСТАЙ Ч ГЭДЭГ ЮМ УУ ДЭМЖИЖ БАЙНА Одоо жаахан хөгжийл доо Ядаж ноймерын хязгаарлалт гэдгээр явах эрхээ хасуулмааргүй байна ш дээ 2021 онд сансарт буудал барих гээд байна ш дээ цаана чинь

Avatar

зочин 2018-04-10 202.21.127.168

ойлгомжтой эрх мэдэл авилга хээл хахууль хэт их үрэлгэн тансаглалт нөгөө талд ажилгүйдэл ядуурал гуйланчлалт нийгмийг ардчилал бий болгодог нь бодитой ийм гүүр замын түгжрэлийг цогцоор шийдэхүү гэдэг асуулт толгойд эргэлдээд

Avatar

I 2018-04-10

Олон юм тоочилгүй Home plazagaa буулга газраа чөлөөл тэгээд ажилдаа гүйцээ!!

Avatar

Зочин 2018-04-10 202.70.34.70

Нарангийн зам болон төмөр зам дээгүүр эхлээд нэг гүүр бариж дуусаад дараа нь нээмэгц нөгөө талаар нь бариад л гүйцээ шүү дээ. Зам хаагаад байх шаардлага байхгүй. тэр захыг хотоос холдуулж, Хомплазаг нураадаггүй юм гэхэд хашааг нь байшинд нь тулган замын хөдөлгөөнд ямар ч саадгүй болгох хэрэгтэй. Ойр орчмын оршин суугчдад саад болохооргүй намхавтар өргөн гүүр барьж болно. Заавал мушгиралдсан сүртэй юм бариад байх шаардлагагүй. хэрэгтэй газар нь хийх хэрэгтэй. Хэдэн дарга нарт долигоноод, гадаадад байдаг шиг нээх их сүртэй юм хийх гээд байх юм. Ямар ч тооцоо судалгаа алга. Мөнгө идэхэд чиглэж байна. Улаанбаатарчууд бид хотын захиргаанаас тайлбар шаардах эрхтэй. Иргэдээс асуухгүй дур зоргоороо бидний мөнгийг цацаж, хэрэгтэй хэрэггүй юманд үрж, бидний өдөр дутмын амьдралд тус болдоггүй юм гэхэд хор болдог явдлыг эцэс болгох хэрэгтэй.

Avatar

Zochin 2018-04-10 103.229.121.184

Tomor zamaa deeguur ni guureer yavuulj bolohgui um bhda.

Avatar

Зочин 2018-04-10 202.9.43.208

Уг нь энэ хумплаза нурж унасан тэр уед хориглоод болиулчиж болох байсан женко гай нурсан дор нь очоод цааш гь ургэлжлуул гээд бариул гээд бариулсан шуу солонгосчуудын барилга байна гээл долоогоод явцандаг

Avatar

Зочин 2018-04-10 202.72.243.212

guuen zamaasaa buugaad l tsaashaagaa buglurnu shdee. yamar ch shiidel bish.

Avatar

Зочин 2018-04-10 176.59.136.97

Яагаад ингэтлээ ухэлдээд байгаа юм бэ дээ. Хотын тов хэсэг руу хахууль авч ондор ондор орон сууц барилга барих эрх олгоод шавааралдуулаад байх юм бол ямар ч гуурэн зам бариад тэр тусмаа зээлээр нэмэргуй дээ. Захуудаа хотоос гарга. Ондор барилга тов хэсэгт б** бариул. Зайгуй шахаж шавааралдсан барилгаа заримыг нь буулга. Хотоос гадагш хороолол барь л даа.

Avatar

Зочин 2018-04-10 103.57.94.38

дунд нь ундуй сундуй ахиад нэг гозгор юм бариад авчээ. тойрох болгондоо эсэргүүцлээ илэрхийлж сигналдаж байнаа…

Avatar

Нарантуул захыг хотоос гарга. Ийм их хоронго монго цацах шаардлагагуй. 2018-04-10 66.181.185.36

Хотын тугжрэл хар захаас болдог. Сайхансамбуугийн хар захыг хотоос гаргачихвал Улаанбаатар хотын авто замын тугжрэл 99 хувь буурна. Иймд их хоронго монго цацаж зам барих шаардлагагуй. Энэ монгоо эруул мэнд болон бусад шаардлагатай салбартаа зарцуулж болно шуу дээ.

Avatar

zochin 2018-04-10 66.181.166.134

ХОТЫН ТӨВДӨӨ ИЙМ ЗАМ БАЙГУУЛААД ДЭМИЙ ДЭЭ

Avatar

Зочин 2018-04-10 202.9.43.208

Монголчууд ганц удаа хучээ нэгтгээд хоумплазагаар нэг ч хун уйлчлуулэхгуй байж чадвал эд нарыг ялна шуу дээ

Avatar

Зочин 2018-04-10 202.70.47.134

Газрын асуудал, олон нийтийн танилцуулга, хөдөлгөөний хязгаарлалт зэргээ намар өвөл хийж болоогүй, сая ичээнээсээ сэрсэн цагыг тулгаж муйхарлан зүтгэх юм.

Avatar

Зочин 2018-04-10 27.123.214.121

Ug ni barichihval zugeer l yum tertee tergui idej uuj baigaagaas hoish yadaj neg iim guur barichihaad taliig ni ideg l dee

Avatar

Зочин 2018-04-10 27.123.214.118

Туул голын бургасыг тайрч барилгажих талбайг 50хан метр болгосноор ширгэж хатаж бна удахгүй УБт хүн амьдрах аргагүй болно энийг жоохон юм ойлгодог хүмүүс мэдэж бгаа далайд гарцгүй хэдэн жижиг гол горхито монголын ирээдүй мөнч бүрхэг болж бнадаа

Avatar

Зочин 2018-04-10 150.129.142.181

Tom hotuudad tur zam barij bgaal zasvar shine zam barih ajlaa shiiddeg dee. Chicagod 20-d mile tsoo shine hurdnii zam hajuugaarn tavij bgad huuchnaa saijruulj bsn. Tur zam n butsaad huulaad oor gazar tavij boldog saihan zam ble. Za manai orkud ch yuga medhv de. Er n zam n 5-6m zuzaan 1-2m asphalttai gant beton 3 davhar barilfa shig yum bdgin bnle. Tgeel 100 jil ch neg ch zasdgui biz

Avatar

TORD YOMOR NUR HEREGTEI 2018-04-10 27.123.214.119

SHUUD NURAGAD HI HOM PLAZATAIN HAMT

Avatar

Зочин 2018-04-10 66.181.184.41

Ямар ч байсан т түгжрэл багасана Барьсандаа л барь.

Avatar

зочин 2018-04-10 103.9.90.98

тэр гүүр барих мөнгөөрөөө төмөр замаа хотоос гаргамаар л байна

Avatar

Зочин 2018-04-10 202.131.238.98

Гүүрэн гарц давж урагшаа буугаад орон сууцны хороолууд ру мөн Мхатма Гандийн гудамжтай яаж холбогдох юм. ямар ч мэдээлсэн танилцуулсан вм алга. Гүүр баригдахаар яг хажуу харалдаа Оддын хотхон Дүнжингарав хорооллын орон сууцны үнэ ханш унана. тэр өрүүг хэн төлөх юм. нөхөн олговор өгөх юм уу гүүр барилаа гээд хоумплаза шавар болоод тэндээ байж л байх юм уу. эсвэл бас ороогд л яваад байх юм уу.Чаддагаар нь хэдэн сөх явган хүний замаа л нураахаас Хоумплазагин газраас чөлөөлж чадаж байгаа юм уу. Нэг юм хийх гэж байгаа юм бол бүгдийг нь аятайхан танилцуулаад оршин суугчдаас нь санал авчиж болдоггүй юм уу. дээр сууж байгаа хэдэн дарга нар иргэдийн хурлын хэдэн гаруд л шууд ингээд шийдчихдэг юм уу.аль 2015 онд батлдагдссан юм бол бүх танилцуулга а хийгээд яваад байж болдоогүй юм уу. зам хаах болохооро ганц гүүрний хэдэн зураг дутуу харуулчаад чичрээд байх юм .маш тодорхоййгүй байна.

Avatar

Зочин 2018-04-10 112.72.8.2

chinii bairnii une unan geed buteen bguulalt hiij bolohgui yu, erthen bairaa zaraach tegvel

Avatar

Зочин 2018-04-10 103.26.194.29

Санаа зоволгүй home plaza гүүр бариад ирэхлээр тэртэй тэргүй сүнстэй байшин болно

Avatar

Зочин 2018-04-10 202.170.71.157

ҮСАХ-Н БУСАД ГАЗРЫГ БОЛОВСНООР ЗАРАХ ЭРХ ХҮССЭН Л БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО, ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭГЧ ЭНЭ ДЭЭ, ТЭР МУУ ЛЛРУУДЫГ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛААЧ, ХУЦДАГ ГӨЛӨГНҮҮД

Avatar

Зочин 2018-04-10 202.70.34.70

ХОТЫН ДАРГА ГЭЖ ЮМ ҮЗЭЭГҮЙ [Хориотой Үг] ЮМНУУД БАЙНА АА. ДАНДАА ХАГАС ДУТУУ ДУЛИМАГ ШИЙДВЭР ГАРГАНА. ТҮЦ ХААНА ГЭЭД БААХАН ХҮҮХНИЙГ НУС НУЛИМАСТАЙ НЬ ХУТГАСАН. ХААХ БАЙСАН ЮМ БОЛ БҮГДИЙГ НЬ ХААХГҮЙ ЭНД ТЭНД ХАМААТАН САДАН АР ӨВРИЙН ХААЛГАТАЙ НЬ ҮЛДДЭГ ЮМ УУ

Avatar

Зочин 2018-04-10 202.70.34.70

Үүнийг уул нь үе шаттай, хөдөлгөөнд айхтар саад болохгүй хийж болмоор сан. Эхлээд ойр орчмын газраа бүрэн чөлөөлөх, хэсэгчилсэн байдлаар барьж байгуулах гэх мэт сэтгэ, сэтгэ бас дахин сэтгэ. Зүгээр л хаагаад хориод л нүдээ аниад мөнгөө тоолоод байж болохгүй биз дээ

Avatar

Мөнгө угаалт уу 2018-04-10 66.181.176.70

Удахгүй ундны усгүй болох уб-т ийм замууд огтхон ч хэрэггүй . Даога нар үүнийгээ ч сайнаас сайн мэдэж байгаа. Энэ бол хятадын мөнгийг л угааж буй асуудал өөр юу ч биш. Монголчуудыг бодож хийгдэж буй ажил огтхон ч биш. Үүнд л иргэд дургүйцэж бгаа юм

Avatar

Мөнгө угаалт уу 2018-04-10 66.181.176.70

Удахгүй ундны усгүй болох уб-т ийм замууд огтхон ч хэрэггүй . Даога нар үүнийгээ ч сайнаас сайн мэдэж байгаа. Энэ бол хятадын мөнгийг л угааж буй асуудал өөр юу ч биш. Монголчуудыг бодож хийгдэж буй ажил огтхон ч биш. Үүнд л иргэд дургүйцэж бгаа юм

Avatar

Зочин 2018-04-10 203.91.112.108

EMNELEG SURGUUL BARIJ BOLDOGGUI UM UU???????

Avatar

ЗОЧИН 2018-04-10 202.9.41.72

ЗАМАА ТАВЬЖ ЧАДАХГҮЙ, ӨӨРИЙН ГАЗРАА НЭГ ЖИЖИГХЭН БАЙГУУЛЛАГААС ГУЙЖ БАЙДАГ ЯАСАН АРЧААГҮЙ ТӨРИЙН ЗАХИРГАА ВЭ ???

Avatar

SUNDUI HOM PLAZAG DELBELI 2018-04-10 66.181.179.184

SUNDUIGIN HOM PLAZA JOLOCH TSAGDA NARIG TAMLAJ BNA MINT BAR ODOR SHONOGUI HOGJIM SOGTU HUMUS ORILOLDOD AMRAHGUI BNA

Avatar

зочин 2018-04-10 202.9.41.72

паркийн удирдлагуудтай хариуцлага тооц.

Avatar

Ойлгомжтой 2018-04-10 202.72.245.194

Анх бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр гүйцэтгэгч компани санал тавьсан байсан ч ажлын хэсгээс хугацааг урт гэж үзсэнээр 1.6 жил болгожээ. ГЭДЭГ НЬ ЭНЭ АЖИЛ ДОР ХАЯЖ 2,5 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭНЭ ГЭСЭН ҮГ БАЙНА, МАНАЙ ДАРГАНЦАРУУД ТУШААЧИХААР Л БОЛДОГ ЮМ ШИГ БОДДОГ НЬ ГЭНЭН ТЭНЭГИЙНХ ҮҮ?

Avatar

HOTIN HOLDU DARGA NART 2018-04-10 66.181.179.184

HARNI ZAMAS HUHDIN PARK DUNDUR UB MART, DUNDAS N SHANGRIL ZOCHUD BUDLIN URD ULZVARIG 4 SAM BOLGOCHEE 7 BAIRLALAS ZOVHON 1 HIJ BNA BUSDIG N HEZE HIH GEJ HULENE VE

Avatar

Зочин 2018-04-10 122.201.28.9

Сундуйн Батболдын гүүр гэж түүхэнд үлдэнэ

Avatar

зочин 2018-04-10 112.72.14.107

Олон улсын том хотуудын жишгээр авто машины түгжирлээс гарах гарц нь уулзваруудыг 2 урсгалтай болгох гүүрэн зам. Асуугаад байхч шаардлагагүй барих хэрэгтэй. Хэн санаачилсан нь бүрч хамаагүй тэнэг асуудал. Хэнч санаачилсан зөв зүйлийг дэмжих эрүүл саруул ухаанаар ажиллацгаах нь дээр.

Avatar

Zochin 2018-04-10 126.161.135.208

Home plaza gej 4 zamiin uulzvar deer Barisan barilgiig nuraah ni hamgiin Chuhal, balai barilgiig nuraahgui bol zamiin gold tugjrel uusgeed, teriig nuraaval humuus hamgiin ikh bayarlah bolno uls turchiduu, zuv shiidver zorigtoi gargantuan bai, ter aldangia tulnuu Hamaa alga, yahlaaraa hamgiin achaalaltai zamiin gold baishin bariuldag Mongol ve? Uur haana ch iim yum baihgui

Avatar

зочин 2018-04-10

сэтгүүлчид жаахан ухаалаг байгаач ээ. ямар нэгэн ажлын автор нь хэн байх нь ямар хамаатай юм бэ. ингээд л хүмүүсийг улс төржүүлээд байх юм. энэ ажлын ач холбогдол, яаж амжилттай дуусгах вэ, гэх мэт аятайхан юм бич л дээ, чадвар нь ийм юм даа зайлуул

Avatar

Зочин 2018-04-10 66.181.184.41

40 мянгатын унган хүү санаачилсан л юм бол эхлээд замаа янзалдаг байгаадаа "хөдөөгийн" бандиас дор Хоёр гүүр даваад нисчих нь гэж бодоогүй л байлтай .

Avatar

Иргэдэд 130 тэрбумын өр үүрүүлнэ 2018-04-10 66.181.176.70

Ардчилсан намын санаачилсан ажлыг гүйцээж хийж байгаа гэж ардын намынхан эргүүтэх нь ямар донгио юм вэ. Би үхэхээр чи үх гэдэг шиг . Ийм арчаагүй хэн 1ний ард орох сэтгэхүйгээсээ ичээч. Урьдах өрөө яая гэж байхад нэмээд 130 тэрбумын өрийг иргэдэд үүрүүлэх гэж буйдаа санаа нь зовдоггүй ээ. Нүүрээ ширлэсэн чулуун зүрхтнүүд манай үед л үнээр тодорсон юм бна. Тэр түр замуудаа л эвийг нь олоод байнгын гарц зам болгочихоод болох асуудал ш дээ

Avatar

Иргэдэд 130 тэрбумын өр үүрүүлнэ 2018-04-10 66.181.176.70

Ардчилсан намын санаачилсан ажлыг гүйцээж хийж байгаа гэж ардын намынхан эргүүтэх нь ямар донгио юм вэ. Би үхэхээр чи үх гэдэг шиг . Ийм арчаагүй хэн 1ний ард орох сэтгэхүйгээсээ ичээч. Урьдах өрөө яая гэж байхад нэмээд 130 тэрбумын өрийг иргэдэд үүрүүлэх гэж буйдаа санаа нь зовдоггүй ээ. Нүүрээ ширлэсэн чулуун зүрхтнүүд манай үед л үнээр тодорсон юм бна. Тэр түр замуудаа л эвийг нь олоод байнгын гарц зам болгочихоод болох асуудал ш дээ

Avatar

зочин 2018-04-10 202.131.233.251

тэр гүүрэн гарцыг хэн санаачилсан байх нь хамаагүй. улс орны эрх ашигийн төлөө хийгдэх ажил. түүнээс биш АН санаачилсан гээд өмчлөөд байх юм.

Avatar

зочин 2018-04-10 202.131.7.34

шоргоолжны үүр шиг улаанбаатарт шамбааралдаж байгаа ард түмэндээ гүүрэн гарц барьж өгнө гэдэг буруу үүнийгээ дагаад хүн ч нэмэгдэнэ, цаашлаад агаараа булаалцалдах болно
Тэрнийхээ оронд Улаанбаатарын энэ их хөл хөдөлгөөнийг багасгахын тулд сургууль эмнэлэг үйлдвэрүүдээ хөдөө орон нутгаар тараан байршуулсан нь дээр байлгүй дээ
Ингээд та нар зовж бай гэсэн шиг дайран дээр давс нэмэх тэнэг шийдвэрүүд гаргах юм даа

Avatar

Зочин 2018-04-10 43.228.131.110

Yag unen muy nertei AN Altanhuyag said barag buh aimgiin zamiig sassan U iin ih surguuliud yam tamgiin gazruudiig Tuv aimag Baga nuur duuregt tuvluruul

Avatar

man 2018-04-10 112.72.14.143

ЭНэ гүүрэн гарцын дунд торойх шинээр баригдаж байгаа өндөр байшингийн эзэн юу бодож байгаа бол? Энэ хүний саналыг авсан юум болов уу? Дотор нь ажиллаж амьдрах хүмүүс хөөөөөрхийййй ееее

Avatar

иргэн 2018-04-10 202.131.227.82

Home Plaza-г буулгаачээ. замын хамгийн том түгжрэл энд л байгаад байна.

Avatar

зочин 2018-04-10 66.181.166.196

гүүрний урд уулзварын голд баригдсан home plaza-г буулгахгүй бол энэ гүүрний ашиг гарахгүй гэдэг үнэн шүү

Avatar

зочин 2018-04-10

Наад Хоом плаз гэж байлай юмаа хоодуулахгүй бол гүүр барьсны хэрэг байхгүй шүү. Гүүрнээс буугаад л түгжирнэ. Уулзвар байх газар дээр байшин барьчихаад өдөр шөнөгүй бухимдаж явдаг тэнэг улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Тэгэхээр Хоом плаз гээч юмаа өөр газар руу л нүүлгэх ёстой

Avatar

Иргэн 2018-04-10 124.158.88.10

Г.Хорол муу [Хориотой Үг] минь чи МАН-с хэдэн төгрөг авч ийм мэдээлэл хэвлэж байгаа юм бэ?

Avatar

Зочин 2018-04-10 202.21.106.123

Мөн Хурдын барьсан Нарны хорооллоос Нарны зам руу шууд гарах зам баримаар байна. Энхтайвны гүүр, Нарны гүүрний хооронд ямарч өөр гөрц байдаггүй, заавал энэ 2 гүүрэн дээр түгжрэх болдог. Нүхэн гарц эсвэл төмөр зам дээгүүр гарах фрезертэй зам баримаар байна. Тэнд Төмөр замын засварын депо байрладаг. Уг нь ийм обьект заавал хотын төвд байрлах албагүй

Avatar

Зочин 2018-04-10 202.21.113.146

энэ ашиглалтад орохоор 2 тал дахь уулзвар ачаалалаа дийлэхгүй, нарны гүүр шиг, тэгээд эцсийн үр дүн нь түгжрэл хэвээр, 10 жил түгжрэх байх дор хаяж

Avatar

Зочин 2018-04-10 202.21.106.123

Гайхалтай хүмүүс шүү. Хот төлөвлөлт шинжлэх ухааны хэмжээнд хүрсэн 2000 оноос хойшхи үед ингээд хотын удирдлага газар замбараагүй олгож баахан муруй тахир замтай болгочихдог. Дундад зууны үеийн Европын хотууд одоо ийм тахир замууд ихтэй байдаг. Харин сүүлийн үед 19-р зуунаас хөгжсөн Нью-Йорк, Лос Анжелес мэт хотууд тэгш дөрвөлжин шатрын хөлөг шиг замуудтай. Иймээсээ түгжрэлээ шийдэж чадсан. УБ саяхан л төлөвлөгдсөн гэхэд арай заваан хот шүү.

Avatar

Зочин 2018-04-10 122.201.23.44

Гүүр барих санаачлагчид н Хятадууд л юм шив дэ хэхээ

Avatar

иргэн 2018-04-10 180.149.78.99

Одоо зам хаагаад эхэлмэгц хүмүүсийн уур хилэн дээд цэгтээ хүрнэ. Тэр үед АН санаачилсан юмаа. МАН -д огт хамаагүй гэж хэлэх гээд ийм юм бичиж байгаа хэрэг үү. Ямар өрөвдөлтэй өчүүхэн юм дээ. Хэн санаачилсан нь ямар хамаатай юм. Хэрэггэй бол хэрэгтэй биз дээ

Avatar

Зочин 2018-04-10 202.131.238.98

ХоумПлазагийн тэнд орон сууцны хотхонууд руу энэ зам яаж орох Гандин гудамж луу яаж буух зэрэг нь маш тодорхойгүй байна:.

Avatar

Зочин 2018-04-10 59.153.114.87

Энэ гүүрээр хойноос урагшаа явахад Homeplaza дээр ирээд таг түгжирнэ. Homeplaza-ийн хажуугаар Оргил хүртэл гүүрээ тавих ,эсвэл Сандуйгийн энэ барилгыг нүүлгэх ийм л 2 зам бна. Газар чөлөөлөлтөнд Сандуйгийн энэ барилга яагаад орохгүй бнаа. Зүүн тийш явдаг бүх хүний хамаг уур хилэнг энд барж бна. Төрийн цагдааг хүртэл тэнд ажиллуулаад түгжрэлийг дийлдэггүй. Сандуй баян хэдий хүртэл УБ-чуудад гай болсон энэ барилгаа байлгах гээ юм бол ,дэлгүүрт нь ч ордог хүн цөөн шүү дээ.

Avatar

Зочин 2018-04-10 66.181.183.162

тэгвэл удахгүй нурах юм байна доо

Avatar

Зочин 2018-04-10 66.181.183.162

ардчилсан нам санаачилсан гэнээ ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж