Зочид буудалд “өвс” хэрэглэсэн залуусыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Зочид буудалд “өвс” хэрэглэсэн залуусыг шалгаж байна

Зочид буудалд “өвс” хэрэглэсэн залуусыг шалгаж байна

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид зочид буудлын хонгилд мансуурсан залуусыг шалгаж байгаа аж.

Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 23 настай эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлжээ. Тэднийг мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг эд мөрийн баримтуудаар баталгаажуулан хураан авч  шалгаж байгаа юм.

Мөн энэ оны гуравдугаар сарын байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж