Хилээр татваргүй оруулах илгээмжид хязгаар тогтооно хэмээн ОХУ-ын Сангийн яам мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Хилээр татваргүй оруулах илгээмжид хязгаар тогтооно хэмээн ОХУ-ын Сангийн яам мэдээллээ

Хилээр татваргүй оруулах илгээмжид хязгаар тогтооно хэмээн ОХУ-ын Сангийн яам мэдээллээ

Хилээр татваргүй оруулж ирэх бараа, бүтээгдэхүүнд энэ оны долдугаар сарын 1-нээс хязгаар тогтоох саналтай байгаагаа ОХУ-ын Сангийн яам илэрхийллээ. Сангийн яамны санал болгож байгаагаар долдугаар сарын 1-нээс нэг хүн сардаа 500 евро хүртэлх бараа, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 200 евро хүртэлх үнэ бүхий бараа татваргүй нэвтрүүлж болох ажээ.

Одоо мөрдөж байгаа зохицуулалтаар сардаа 1000 хүртэл еврогийн үнэ бүхий 31 килограмм бараа нэвтрүүлж байгаа юм. Жин хэтэрсэн нөхцөлд 30 хувийн татвар төлж байна. Гэхдээ энэ гарт авч яваа ачаа юм. Харин ачаанд өгсөн барааны хувьд онгоцоор бол 10 мянган еврогийн 50 килограмм ачаа, бусад тээврийн хэрэгслийн хувьд 1500 еврогийн 50 килограмм ачааг татваргүй нэвтрүүлж байгаа ажээ.

Гэхдээ Сангийн яамны санал болгож байгаа зүйл нь зөвхөн илгээмжийн ачаанд хамааралтай.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж