Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.

Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Амжилт гаргасан тэдгээр тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэлээ. Мөн салбарт нь тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй болон тамирчидтай ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ жил тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болж тэмцээн болох газруудад урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж чадаагүй хэдий ч амжилт гаргасан байна. Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийж, хажуугаар нь тэмцээн уралдаандаа оролцдог гэлээ. Гэсэн ч хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь Монголд битүү ордон байдаггүй, энэ нь Олон улсын хоккейн холбооны техникийн шаардлагад багтдаг зэрэг асуудал юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний санал, сэтгэгдлийг сонссоны дараа бэлтгэлгүй, заалгүй мөртлөө багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж, олимпод оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ. Мөн хоккейн шигшээ багтай болж, түүндээ легонер тоглогч авахад нь өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ хэлсэн юм. Монгол Улсад битүү дээвэртэй заалтай болоход ч анхаарч, энэ төрлөөр бэлэн болж байгаа төслүүдийг ажил хэрэг болгохын тулд Элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа, цаашид анхаарал хандуулахаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд, тамирчид болоод Монголын хоккейн холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын хүсэлтийг өдөрт нь хүлээн авч уулзсанд талархаад, тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: president.mn

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-10 202.70.44.146

бахархаж байна амжилт

Avatar

Зочин 2018-04-10 202.21.103.86

баяр хүргэе Өлзийдөө

Avatar

Өлзий 2018-04-10 66.181.166.134

Филиппин гэхэд 110 сая хүн амтай, битүү дээвэртэй хоккейн мөсөн талбай бүхий 4 ордонтой, Кувейт, Тайланд, Сингапур ч адилхан битүү дээвэртэй зэрэг мөсөн талбай бүхий ордон байгаа. Мөн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчийг Швед, Канад, Финланд, ОХУ-аас авсан байдаг. Тэгэхээр ийм багуудыг манай хоккейчид хожсон болохоор монгол залуусынхаа том амжилт гаргаж байгааг бид үнэлэх учиртай… Харин өвлийн спортын ордонг нь даруйхан барьж байгуулах цаг болжээ…

Avatar

Зочин 2018-04-10 66.181.184.41

Оффшорчид мөнэө гаргаад нэг сайхан битүү спортын ордон байгуулчих аа буян болно .

Avatar

Зочин 2018-04-10 66.181.166.66

B zereglelin temtseen

Avatar

Зочин 2018-04-10 202.21.103.86

хөлдөө коньки углаж үзээгүй новшнууд дуугүй байвал таарна

Avatar

хи хи 2018-04-10 203.91.118.180

чи одоо больдоо чам шиг юмнуудаас болж Монгол Улс хөгжихгүй байгаан. Ази тивийн аварга болоод байхад чи одоо юу гэж хуцаад байгаан дэмжиж чадахгүй бол дуугүй байгаач аалзаа

Avatar

Зочин 2018-04-10 59.153.113.221

erdemtedee huleen avch uulzaj um yariachee olgoi tolgoitoo

Avatar

Зочин 2018-04-10 66.181.176.131

Путинийг дуурайсан арга хэмжээ болжээ дээ.

Avatar

Зочин 2018-04-10 43.228.131.45

Аварга болсон нь сайн хэрэг Гэхдээ .Азийн халуун бүсийн орнуудад хоккей гэж юу байхавдээ.АНУ .Канад, Швед, Чех,Финланди Орос мэт цастай,мөстэй оронд л жинхэнэ хоккей байгаа ш дээ.тэдний өсвөр үеийнхэнтэй нэг тоглоод үзэхэд гэмгүй шүү

Avatar

Зочин 2018-04-10 43.228.131.45

Аварга болсон нь сайн хэрэг Гэхдээ .Азийн халуун бүсийн орнуудад хоккей гэж юу байхавдээ.АНУ .Канад, Швед, Чех,Финланди Орос мэт цастай,мөстэй оронд л жинхэнэ хоккей байгаа ш дээ.тэдний өсвөр үеийнхэнтэй нэг тоглоод үзэхэд гэмгүй шүү

Avatar

Зочин 2018-04-10 202.21.103.86

хөлдөө коньки углаж үзээгүй новшнууд дуугүй байвал таарна

Avatar

Зочин 2018-04-10 43.228.131.45

Аварга болсон нь сайн хэрэг Гэхдээ .Азийн халуун бүсийн орнуудад хоккей гэж юу байхавдээ.АНУ .Канад, Швед, Чех,Финланди Орос мэт цастай,мөстэй оронд л жинхэнэ хоккей байгаа ш дээ.тэдний өсвөр үеийнхэнтэй нэг тоглоод үзэхэд гэмгүй шүү

Avatar

Зочиг 2018-04-10 64.119.19.175

Энэ хүнд энэ тэндхийн тэмцээнээс өөр.мэджр юм алга хийх ч ажил алга юм шиг бна Монгол ялна гэдэг үг л мэддэг.бхйх Яана даа

Avatar

Зочин 2018-04-10 202.9.42.202

Энэ нэг хачин сармагчин царайтай давжаа биетэй нөхөр спортоос өөр салбар мэддэггүйн бхда, энэнээс илүү олон асуудал ажлууд бхад [Хориотой Үг] юм, аргагүй бхда толгой мэдэл нь хүркү ха ха хаааа

Avatar

Zochin 2018-04-10 60.32.133.1

Ali uudtei hymyysee shorond horichihood tamirchid hyleej avaad taarchdee. Chaavaas daa ataach hyn hol yavdaggyi ym

Avatar

Зочин 2018-04-10 202.180.220.172

amjilt

Avatar

Зочин 2018-04-10 59.153.114.227

спортын хороон дарга тамирчдаа хүлээн авчээ.

Avatar

зоригт 2018-04-10 59.153.114.227

биеийн тамир спортын хороон дарга маань тамирчдаа хүлээн авчээ.

Avatar

Зочин 2018-04-10 202.21.106.163

зарын үнэгүй сайт – terbum.mn

Avatar

Зочин 2018-04-10 59.153.114.241

Talbaitai bolvol ch saihan da

Avatar

Зочин 2018-04-10

Аварга болсон нь сайн хэрэг Гэхдээ .Азийн халуун бүсийн орнуудад хоккей гэж юу байхавдээ.АНУ .Канад, Швед, Чех,Финланди Орос мэт цастай,мөстэй оронд л жинхэнэ хоккей байгаа ш дээ.тэдний өсвөр үеийнхэнтэй нэг тоглоод үзэхэд гэмгүй шүү

Avatar

Зочин 2018-04-10 202.21.102.226

Браво браво

Avatar

эрхэмсайхан 2018-04-10 150.129.141.59

би өөрөө мундаг хоккэйчин болж олон улсын тэмцээнд оролцох мөч ирнээв би чадна гэснээ чаддаг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж