Их Британийн хунтайж Уильям, Кейт Мидлтон нарын хуримын дараа дэлхийн загварыг тодорхойлогч нийслэлээр Парис бус Лондон тодорхойлжээ. Техаст төвтэй Америкийн "Global Language Monitor" байгууллагаас ийм дүгнэлт гаргасан байна. Судалгааг явуулахдаа судлаачид хэвлэлд нэр нь хэдэн удаа дурдагдсаныг гол шалгуураа болгож, 75 мянган хэвлэлд дүн шинжилгээ хийжээ. "Global Language Monitor"-ийн гаргасан дүгнэлтээр жагсаалтын нэгдүгээрт Лондон оржээ. Хоёрдугаарт, Нью-Йорк, гуравт Парис багтжээ. Жагсаалтын эхний тавд Милан, Лос-Анжелес хотууд багтсан байна. "Global Language Monitor" байгууллагын мэдээлснээр нэрт загвар зохион бүтээгч Маккуина Сара Бертоны урласан Уильямын гэргийн хуримын даашинз Лондонг загварын ертөнцийн нийслэл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Түүнчлэн дээрх хэвлэлд мэдээлснээр жагсаалтын эхний аравт сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа Берлин, Сингапур хот оржээ.