Гурван залуу мансуурч байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Гурван залуу мансуурч байгаад баригджээ

Гурван залуу мансуурч байгаад баригджээ

Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн V хороонд байрлах зочид буудалд 19 настай, эрэгтэй З, 20 настай, эрэгтэй Д, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлжээ. Улмаар эд мөрийн баримтуудыг хурааж, шалгаж байгаа юм байна.

 

Сонирхуулахад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт энэ оны эхний гурван сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байгаа ажээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж