УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг Санхүүгийн зохицуулах хороонд /СЗХ/ шалгалт хийж байгаа юм. Харин энэхүү шалгалтыг далимдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн ажлыг харлуулах оролдлого өнгөрсөн долоо хоногоос хэвлэлээр өрнөсөн. Энэ “хар ажиллагаа”-нд санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд оролцож байгаа гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлээд байна.
Монголын Даатгалын зуучлагчдын холбоо энэхүү “ёс зүйгүй, бохир” үйл ажиллагаанд оролцоогүй гэдгээ хэвлэлээр илэрхийлжээ. Уг мэдэгдэлд “ СЗХ-той бүх талаар өндөр түвшинд хамтран ажиллаж, бодлого, шийдвэрийг харилцаж зөвлөлдөж, салбарын хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж ирсэн. СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь ажлаа хүлээн авсан даруйдаа санхүүгийн салбарууд, тэдгээрийн оролцогчдыг чадавхжуулах, гүйцэтгэл болон эрсдэл даах чадварыг сайжруулах, улмаар банкнаас бусад санхүүгийн салбаруудын нөлөө, хэмжээг тэлэх бодлого явуулж буйг Монголын Даатгалын зуучлагчдын холбоо дэмжин ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ.
А.ТУЛГА