Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний нэр хүнд жилээс жилд унах болсон. Тиймээс энэ жил мисс бүсгүйчүүдийг олон нийтийн саналаар шалгаруулах үүднээс "Miss Mongolia -2011" тэмцээнийг МҮОНТ хамтран зохион байгуулж, реалити шоу хийхээр болжээ.
Энэ талаар МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь өөрийн твиттертээ "Miss Mongolia 2011″ наадмыг энэ жилээс МҮОНТ хамтран зохион байгуулж шалгаруулалтын уламжлалт аргыг эвдэн, реалити шоу хэлбэрээр хийхээр ярьж байна. Түрүүлсэн нь ирэх сарын сүүлээр болох олон улсын тэмцээнд орох тул Монгол улсын гадаад сурталчилгааны том арга хэмжээ болно гэж үзэж байна" хэмээжээ.
А.Зул