Энэтхэгт 1000 гаруй зорчигчтой галт тэрэг хяналтаа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 1000 гаруй зорчигчтой галт тэрэг хяналтаа алджээ

Энэтхэгт 1000 гаруй зорчигчтой галт тэрэг хяналтаа алджээ

Энэтхэгт 1000 гаруй зорчигчтой галт тэрэг удирдлагын хяналтаа алдаж, 11 км орчим хурдалсны эцэст ослын зогсолт хийсэн байна. Энэтхэгийн баруун Гужарат мужаас зүүн Одиша мужийн хооронд аялж явсан галт тэрэгний засварчид галт тэрэгний хөдөлгүүрийг шинээр сольсноос энэ хэрэг үүджээ. Гэвч засварчид галт тэрэгний тоормозыг шалгахаа мартсан байжээ. Галт тэрэгний тоормоз ажиллахгүй, асар хурдтай давхиж байсан тул инженерүүд өмнөх зам дээрх саадыг зайлуулахыг үүрэгдэж, зорчигчид галт тэргийг аваар осолгүй зогсоосой хэмээн залбирч явжээ.

Гэтэл аз болж, галт тэрэг өндөрлөг газарт дөхөж ирсэн тул машинистууд энэ завшааныг ашиглан ослын гар тоормозыг ашиглажээ. Энэ хэргийн улмаас галт тэрэгний оператор компани долоон ажилтныг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Галт тэрэг хяналтаа алдсанаас зорчигчдын амь насанд аюул гэмтэл учраагүй боловч галт тэрэг төлөвлөсөн цагаасаа хэдэн цаг хоцорч, зогсоолдоо очжээ. Энэтхэгт галт тэрэг маш аюултай тээврийн хэрэгсэлд тооцогддог. 2015 онд л гэхэд галт тэрэгний ослоор 30,000 хүн амиа алдсан тооцоо гарчээ.

Эх сурвалж: the Washington post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж