Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Хагас шигшээ тоглолтыг Худалдаа, хөгжлийн банкны Visa карттай хамт

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Хагас шигшээ тоглолтыг Худалдаа, хөгжлийн банкны Visa карттай хамт

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Хагас шигшээ тоглолтыг Худалдаа, хөгжлийн банкны Visa карттай хамт

Худалдаа, хөгжлийн банк Visa карт эзэмшигчдийнхээ дунд ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэнг тодруулах урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 5-р сарын 9-ний өдрийг дуустал зарлаж байна.

Энэхүү аянд Худалдаа, хөгжлийн банкны Visa карт эзэмшигчид болон шинээр Visa карт авч буй харилцагчид хамрагдах бөгөөд шинээр энгийн Visa карт авбал 1 эрх, алтан Visa карт болон лэйди премиум Visa кредит карт авбал 2 эрх, платинум Visa карт авбал 3 эрхийг тус тус олгох юм. .

Түүнчлэн Таны Visa картаа ашиглан хийсэн 100’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх (жишээлбэл Та 1,0 сая төгрөгийн худалдан авалт хийвэл урамшууллын 10 эрхтэй болно), payWave ашиглан хийсэн 50’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх тус тус олгогдоно.

Энэхүү VIP хосын багцад:

  • Дээд зэрэглэлийн зочид буудал
  • Өглөөний цай
  • ДАШТ-ийн хагас шигшээ тоглолт үзэх урьдчилан захиалсан билет
  • Хуваарьт багтсан тээврийн хэрэгслийн зардал
  • Бэлэг дурсгалын зүйлс
  • Аялал (группээр)
  • Visa урьдчилсан төлбөрт карт
  • Онгоцны билетийн зардлууд тус тус багтаж байна.

Харилцагч Та хэдэн эрхтэй болсноо шалгахыг хүсвэл TDB Online үйлчилгээний УРАМШУУЛАЛ цэснээс шалгах боломжтой.

Аяны шалгаруулалтыг 2018 оны 5-р сарын 10-ны өдөр МҮОНРТелевизийн шууд нэвтрүүлгээр шалгаруулах болно.

Хөгжил Дэвшилд Хамтдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж