Ерөнхийлөгч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа | News.MN

Ерөнхийлөгч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхийлөгч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэх юм байна.

Төслийг гүйцэтгэгч БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компанийн мэдээлснээр тэд төслийг гүйцэтгэх явцдаа Монгол Улсын технологийн түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарч, орон нутгаас их хэмжээний бараа материал болон бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэсэн юм. Мөн төслийн хугацаанд 120 монгол ажилтан тогтмол ажиллаж байгаа бол ачаалал ихтэй үедээ энэ тоог 260 гаруй монгол ажилтан болгон нэмэгдүүлж ажилласан, цаашдаа ачаалал ихтэй үед мөн энэ бодлогоо баримталж ажиллах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцах үеэр Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, “Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан энэхүү ордон баригдаж байна. Өмнөх УИХ-ын үед бид энэ барилгын суурийг тавих болоод дэд бүтцэд холбох зэрэг Монголын талаас хариуцаж буй ажлуудыг хугацаанд нь хийлгэж чадсан. Барилга ашиглалтад орсноор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж эмчлүүлэх, сувилуулах, амрах зэрэг олон үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болно. Дүүргийн удирдлагуудын зүгээс барилгын ажлыг саадгүй явуулах боломжоор нь хангаж байгаа учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв цаг хугацаандаа ашиглалтад орох байх гэдэгт итгэлтэй байгаа. Мөн бид цаашид энэ төв рүү орох орц, гарц буюу замын ажилд анхаарах шаардлагатай байгаа” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өгсөн мэдээллээр Монгол Улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас тэдний найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Харин энэ төв ашиглалтад орсноор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлүүлэх зардал буурах бодит боломжтой болох юм байна.

Барилгын ажил гүйцэтгэгчид долдугаар сарын 31-нээс өмнө барилгын дээврийн ажлыг дуусгаж, аравдугаар сарын эхээр гол байгууламжийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын ажлын явцтай танилцсаны дараа “Орон нутгийн болон нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүүхдүүдийн асуудал яригдаж, иргэд энэ асуудалд багагүй шүүмжлэлтэй ханддаг байсан учраас энэ төвийн үйл ажиллагааг ирж үзлээ. Барилгын ажил 2016 онд эхэлсэн юм байна. Барилга ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв болох юм байна. Бидний зүгээс энэ төвд ажиллах боловсон хүчнийг сайжруулах, нэмж бэлтгэх шаардлагатай юм байна. Мөн энэ төвийн эргэн тойрон дахь ногоон байгууламж болоод засмал замыг сайжруулах шаардлагатай харагдлаа. Цаашдаа манай улс иймэрхүү асуудлаа өөрсдөө шийдчихэж байвал зүгээр байна” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, 2019 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орох юм байна.

Эх сурвалж: president.mn

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-10 64.119.26.43

Луйварчин Эрдэнэ тэргүүтэй АН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүнээс өмнө барьсан шинэ байрыг төрд авах нь зүйтэй

Avatar

Зочин 2018-04-10 202.131.242.254

Барилгын талбайд хамгаалалтын малгай өмсөөгүй Ерөнхийлөгч ХАБ-ын дүрэм журмыг зөрчсөн тул торго. Мэргэжлийн хяналтынхаан. Том дарга дүрэм зөрчиж болно гэсэн хууль байхгүй.

Avatar

103000 2018-04-10 122.201.21.52

Manaid hugjliin berhsheeltei hunii too 103000 hursen gesen medeelel garsan baisan daa!. Tuunees 14000 ni
hugjlin berhsheeltei huuhduud yum baina!. Ene tuv barij bui ni sain baina. Gehdee Erenhiiloch Ta , daalgavar ugch, Erdemtediin bag garguulj yaagaad hugjliin berhseeltei huuhed tureed baigaagiin uchir shaltgaaniig togtooj oloh, uridchilan sergiileh tsag bolson baina daa. ShUA , EMYam anhaaraldaa avaasai! Mongol maani hugjliin berhsheeltei uls bolchih vii dee.!!!

Avatar

zochin 2018-04-10 202.179.24.63

naad ajillaa tutgen churchai chanartai chiij duusgaachee,

Avatar

Зочин 2018-04-10 202.179.24.31

Ард түмнээ хүндэтгэж барилгын талбайд каск өмсөж явна уу ерөнхийлөгч өө

Avatar

Зочин 2018-04-10 59.153.114.125

УГ НЬ ЯГ ИЙМ ЗОРИУЛАЛТААР 1 БАРИЛГА УБ МАРТЫН УРД БАРЬСАН ОДОО АН-Н БАЙР БОЛЧИХСОН БГАА. ЭРДЭНЭ ШУУД Л ЛУЙВАРДСАН БИЛЭЭ.

Avatar

Irgen 2018-04-10 112.72.11.115

Ymar zawtai humuus be butsaltgui tuslamjaar barij bga barilga uzeh oor ajil olddoggui ym bolow uu

Avatar

Irgen 2018-04-10 112.72.11.115

Ymar zawtai humuus be butsaltgui tuslamjaar barij bga barilga uzeh oor ajil olddoggui ym bolow uu

Avatar

Зочин 2018-04-10 182.160.38.79

бас л нөгөө шоучин одончимэг авгай юунаас дутахав. өөрөө бариулж байгаа мэт жүжиглэж далдаганана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж