
Иргэд цагдаагийн байгууллагад тухайн үед нь дуудлага өгсөн ч Б.Одхүү начин амжиж зугтсан байна. Түүнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийн байдлаар олж саатуулаагүй байна. Хохирогч 40 настай Э-ийг гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Улсын начин Б.Одхүү хүн зодсон гэх мэдээлэл ганц нэгээр дуусахгүй. Тэрбээр 2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт буруутгагдан, шүүхээс хорих ял сонсч байсан юм.
С.Отгон