“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайт руу орох эрхийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайт руу орох эрхийг хаажээ

“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайт руу орох эрхийг хаажээ

Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Т-34” киног хууль бусаар хуулбарлан байршуулсан сайтууд руу орох эрхийг Оросын Мэргэжлийн хяналтын алба хаажээ.

“Т-34” кино 2019 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн бөгөөд гарснаасаа хойш Оросын кино прокатыг орлогоороо тэргүүлсээр байгаа юм. Киног хууль бусаар хуулбарлан сайтуудаар үзүүлж эхэлжээ. Киног бүтээгчид шүүхэд гомдол гаргажээ. Мэргэжлийн хяналтыг алба интернэтийн 195 эх сурвалжийг зохиогчийн эрх зөрчсөнийг илрүүлжээ. Мэргэжлийн хяналтыг албаны мэдэгдлийн дагуу 171 эх сурвалж хулгайгаар хуулбарласан киногоо устгасан байна. Харин мэдэгдлийг үл ойшоосон 11  сайт руу хандах эрхийг хаажээ.

Цэргийн сургууль дөнгөж төгсөөд фронт руу дайчлагдсан Ивушкин дайснууддаа олзлогдоно. Тэр оргох төлөвлөгөө боловсруулж, тухайн үеийн Зөвлөлтийн армийн бахархал болсон Т34 танкийн багийг бүрдүүлж, Германы танкийн мундагуудтай тулалддаг тухай кинонд гардаг байна.

Киноны гол дүрд Александр Петров, Виктор Добронравов, Ирина Старшенбаум нар тогложээ. Кино 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гарч эхэлсэн бөгөөд гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор нэг тэрбум орчим рублийн орлого олсон нь нэг тэрбумийн орлоготой киноны жагсаалтын 12-т бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж