Сураггүй алга болсон аутизмтай хүүг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон аутизмтай хүүг хайж байна

Сураггүй алга болсон аутизмтай хүүг хайж байна

Төмөрбаатар овогтой Цогт нь 16 настай бөгөөд  дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 19.20 цагийн орчимд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр гэрээс гарахдаа цэнхэр  куртик, женсен өмд, хар гуталтай гарчээ. Түүнийг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт хайжээ. Гэтэл хүүгийн сураг өнөөг хүртэл гараагүй байгаа аж.

Хүүг бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг гэнэ. Тиймээс дээрх хүүг харсан хүмүүс доорх утсаар холбоо барьж, хүүг олоход туслахыг иргэдээс хүсч байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж