ОХУ, НАТО-гийн албаны хүмүүс уулзана

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

ОХУ, НАТО-гийн албаны хүмүүс уулзана

ОХУ, НАТО-гийн албаны хүмүүс уулзана

ОХУ-ын албаны хүмүүс ирэх долоо хоногт Сирийн асуудлаар НАТО-гийн албаныхантай уулзах гэж буй талаар Оросын “Коммерсант” сонинд мэдээлжээ. Уулзалтад ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Валерий Герасимов, НАТО-гийн Европ дахь холбоотны нэгдсэн армийн дээд командлагч Куртис Скапаротти нар оролцох аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэд сайд НАТО-гийн командлагч нар 2013 оноос хойш хийх гэж байгаа анхны уулзалт нь энэ юм.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдлаас хойш НАТО ОХУ-тай цэрэг, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааг тасалсан юм.  Герасимов, Скапаротти нар гуравдугаар сарын 21-нд утсаар ярилцаж, дөрөвдүгээр сард уулзалт явуулахаар тохиролцжээ.

Сирид дахин химийн халдлага гарч, энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүд өртсөн тухай мэдээлэл цацагдсаны дараа АНУ Сирид хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. АНУ болон барууны орнууд  химийн халдлагад Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг сэжиглэн, буруутгаж байгаа боловч Дамаск химийн зэвсэг хэрэглээгүй хэмээн мэдэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдэл гаргаж, АНУ Сирид болсон химийн халдлагын хариуд 48 цагийн дотор хариу арга хэмжээ авна хэмээсэн. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Валерий Герасимов хэрэв АНУ Сирид цохилт өгөхдөө тэнд буй орос цэргүүдийн амь насыг аюулд учруулвал Москва хариуг нь өгнө хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RussiaToday

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж