Сургуульд орох зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Сургуульд орох зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

Сургуульд орох зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сард эхлэх аж. Харин хамран сургах тойргийн мэдээлэл тавдугаар сарын 15-наас зарлагдах юм байна.

Мөн шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт орохоор байгаа гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг хавар тавдугаар сард бүртгэж байжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж