ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-д ажиллаж байна | News.MN

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-д ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-д ажиллаж байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-д ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүд ажиллаж байгаа юм.

Айлчлалаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцэн, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байна.

Өчигдөр Монгол, Хятадын Засгийн газар, яамд, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тухайд “Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Мөн махны экспортыг нэмэгдүүлж, эрүүл ахуйн шаардлага хангах, Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих асуудлыг эцэслэх, хоёр улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах зорилгоор холбогдох баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурсан юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-10 66.181.190.11

Нохой зориг гэгч энэ хүн ч Баянзүрх дүүрэг шиг ХХААЯ-г нохойн баас болгон самрах байхаа даа.

Avatar

Зочин 2018-04-10

Мах яагаад хомсдоод байгаа вэ гэвэл Улаанбаатар хотод гэхэд 20 гаруй хятад эзэнтэй мах чанаж гаргах эрхгүй компаниуд байгаа бөгөөд тэд намар их хэмжээгээр махыг худалдан авч түүнийгээ чанаж Хятад руу гаргаж байна. энэ оны 1сарын сүүлчээр хяттадын хорио цээрийн алба 9 компанид дулааны аргаар боловсруулсан мах гаргах зөвшөөрөл олгосоноос 6 хятад эзэнтэй монгол үйлдвэрлэл дөнгөж явуулж эхлэж байгаа зарим нь бүүр намар хятадын хорио цээрийн албаны эрсдэлийн үнэлгээнд ороогүй команиуд байгаа гэтэл Хятадын хорио цээрийн алба шууд зөвшөөрөл өгсөн ба эдгээр компаниуд одоо тэр зөвшөөрөлгүй газруудын махыг нэр дээрээ гаргаж эхлэх бэлтгэлдээ орсон . Эдгээр бүртгэлгүй жижиг хятад эзэнтэй үйлдвэрүүд татвар төлдөггүй , ба эрүүл ахуй,ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулж байна. Гэтэл хятадын хорио цээрийн алба манай улсын монгол хэдхэн үйлдвэрт зөвшөөрөл өгсөн ба тэдний бараг л дотуур хувцасыг нь шалгахаас наагуур болж зөвшөөрсөн эндээс хархад манай улс өөрөө ямар компани экспортонд бүтээгдэхүүн гаргах мэдэлгүй байгаа юм . Гэтэл энэ зөвшөөрөл авсан хятад эзэнтэй комниуд нь эмээлт хотын төмөр замын дагуу сендвич байшин бариад хэдэн тогоо хятадаас авчираад үйл ажиллагаа явуулж байгаа даа Энэ асуудлаар МХЕГ,ТЕГ анхаарах хэрэгтэй болов уу. Сайд бас энэ асуудлаар бодлого боловсруулах цаг болжээ.Энэ байдал удаан үргэлжилбэл ирэх намраас мах бүүр ховор үнэтэй болно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж