С.Зоригийн хэргийн дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэргийн дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулагдав

С.Зоригийн хэргийн дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулагдав

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг хэлэлцэв. Тус холбооноос нэлээд олон дүгнэлт, тогтоол ирүүлсэн тул байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан шалгахаар болов. 

Дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын парламентын холбоо бид нар шиг гөлөг царайлсан хүмүүс биш. Тус холбооноос гаргасан дүгнэлтийн 90 хувь нь үндэслэлтэй. С.Зоригийн хэргийг мөрдөж байхад сэжигтнээр татсан хүний дүү нь нас барсан, хашаанд нь нас барсан хүний цогцос хаясан. Ингэж болдог юм уу. Бас 14 хоногийн турш том гэмт хэрэгтэнтэй хамт хорьж, эрүүдэн шүүсэн. Ингэж болдог юм уу. Шүүхийн шийдвэр болгон Монгол Улсыг хөгжүүлэхгүй” гэв. 

Ингээд байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан Олон улсын парламентын холбооны тогтоол, дүгнэлтийг нягталж шалгахаар тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хараахан байгуулаагүй юм. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж