“Монголын тал нутаг”-т АЖ А.Долгор тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

“Монголын тал нутаг”-т АЖ А.Долгор тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө

“Монголын тал нутаг”-т АЖ А.Долгор тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө

Дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргалын 65 насны ой энэ жил тохиож байгаа. Ойд зориулан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэнэ. Энэ талаар түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2018.4.10/ мэдээлэл хийлээ.

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Багш та”, “Сургууль минь баяртай” зэрэг уран бүтээлээр нь түүнийг бид сайн мэднэ.  Тоглолтыг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа амилсан “Монголын тал нутаг” дуугаар нь нэрлэжээ.

Түүний охин Т.Дөлгөөн “Миний аав дөрөвдүгээр сарын 16-нд төрсөн. Аавын төрсөн өдөр нь манай гэр бүлийн баярын өдөр байдаг. Харин бид энэ жил ард түмэндээ үнэлэгдсэн аавынхаа төрсөн өдрийг ард түмэнтэйгээ тэмдэглэхийг хүслээ. Энэ өдөр аавынхаа нэрэмжит сангийн шав тавина. Мөн энэ сарын 18-нд  “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна. Тоглолт Соёлын төв өргөөнд болох бөгөөд эхлэхээс хоёр цагийн өмнө бид түүний талаар өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Энэ үед аавын найз, шавь нар нь уулзаж, дурсамж хөөрөлдөх боломж нээгдэнэ гэж үзэж байна” гэж тодотгосон юм.

Мөн хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа зэрэг Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид оролцохоос гадна Францын Migga&Co хамтлаг урилгаар оролцох ажээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж