Х.Энхжаргал: Оффшор бүстэй холбоотой олон хүнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Х.Энхжаргал: Оффшор бүстэй холбоотой олон хүнийг шалгаж байна

Х.Энхжаргал: Оффшор бүстэй холбоотой олон хүнийг шалгаж байна

 Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.04.10/ “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Хууль зүйн байгын хороо, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахыг их сургуулийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

-Оффшор бүсэд данс эзэмшдэг бол энэ талаараа мэдүүлэх сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 06-нд дууссан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдүүлгээ өгөх ёстой. Оффшор бүсэд байгаа хөрөнгийн талаар дөрвөн хүн манайд мэдүүлгээ өгсөн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй сайт дээр тавигдана.

-Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүсийг хуульд юу гэж заасан байна тэрүүгээр нь шийтгэнэ. Бид бололцоот бүх шалгалтуудыг хуулийн дагуу явуулж байгаа. Бидэнд ямар гаргалгаа байна гэдэг талаас нь харах ёстой.

-Та хууль зүйн байнгын хорооны хурал дээр оффшор бүстэй холбоотой асуудлаар 29 хүнийг шалгаж байна гэсэн?

-Энэ асуудлаар их олон хүнийг эрүүгийн хэргээр шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хуулиар хориотой байдгийг та нар мэдэж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Ерөнхийлөгч таныг ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн байгууллага хуулийн дагуу ажлаа явуулж байгаа. Хэн юу гэж дүгнэх нь тэр хүмүүсийн асуудал шүү дээ. 

-Таны бүрэн эрхийн хугацаа дууссан талаар мэдээлэл гараад байна?

-Мэдэхгүй. Хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Хууль зохиодог, хуульч хүмүүс яаж ойлгох нь тэдний асуудал. Хуулийн дагуу л явна.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж