Стэнлийн цомын төлөөх марафон эхлэхэд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Стэнлийн цомын төлөөх марафон эхлэхэд бэлэн боллоо

Стэнлийн цомын төлөөх марафон эхлэхэд бэлэн боллоо

Манай дэлхийн шайбтай хоккейн хамгийн шилдэг лиг болох Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ) буюу NHL-н 2017-2018 оны улирлын тойргийн тоглолтууд өндөрлөж плэй-оффт өрсөлдөх багуудын нэр тодорлоо. Плэй-оффт шалгарсан 16 багуудаас энэ улирлыг хүртэл Питтсбург Пингвинс баг хамгийн олон буюу 12 улирал тасралтгүй плэй-оффт шалгарсан нь хамгийн өндөр амжилт юм. Энэ хугацаанд гурван удаа стэнлийн цом хүртсэн бөгөөд ялангуяа сүүлийн хоёр улирал аваргын цомыг хүртээд байна. Харин Нью-Жерси Девилс багийн энэ улирлын хүртэл хугацаанд хамгийн олон жил буюу зургаан жилийн дараа плэй-оффт эргэн ирж байна. Тэгвэл энэ улиралд лигт шинээр орж ирсэн Вегас Голден Найтс баг тун амжилтай тоглож NHL дэх дебьют улиралдаа шууд плэй-оффт шалгараад байна.

Тампа Бэй Лайтнинг баг Атлантик дивизионоо тэргүүлээд зогсохгүй Дорнод бүсийг 113 оноотой тэргүүлсэн бол Дорнод бүсийн Метрополитан дивизионыг Вашингтон Капиталс баг 105 оноотой тэргүүлсэн. Харин Өрнөд бүсэд Нэшвилл Предаторс баг бүсийн болон Централ дивизионы аварга болж 117 оноотой Ерөнхийлөгчийн цомыг хүртсэн бол Вегас Голден Найтс баг Өрнөд бүсийн Номхон далайн дивизионыг 109 оноотой тэргүүлсэн.

Плэй-оффт эргэн ирсэн багууд:

  1. Нью-Жерси Девилс 6 улирлын дараа плэй-оффт эргэн ирсэн
  2. Колорадо Эвеланш 4 улирлын дараа
  3. Виннипег Жетс 2 улирлын дараа
  4. Тампа Бэй Лайтнинг 1 улирлын дараа
  5. Филадельфиа Флайерс 1 улирлын дараа
  6. Лос-Анжелес Кингс 1 улирлын дараа
  7. Вегас Голден Найтс анхны улиралдаа шууд
  8. Бостон Брюинс 2 дахь улиралдаа плэй-оффт шалгарсан
  9. Торонто Мейпл Лифс 2 дахь улиралдаа
  10. Колумбус Блю Жакетс 2 дахь улиралдаа
  11. Сан-Хосе Шаркс 3 дахь улиралдаа
  12. Вашингтон Капиталс 4 дэх улиралдаа
  13. Нэшвилл Предаторс 4 дэх улиралдаа
  14. Миннесота Уайлдс 6 дахь улиралдаа
  15. Анахайм Дакс 6 дахь улиралдаа
  16. Питтсбург Пингвинс 12 дахь улиралдаа

Плэй-оффын тоглолтууд Улаанбаатарын цагаар 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагаас Виннипег Жетс-Миннесота Уайлдс болон Питтсбург Пингвинс-Филадельфиа Флайерс багуудын тоглолтоор эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж