Нөөцийн махыг 4400-5500 төгрөгөөр борлуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг 4400-5500 төгрөгөөр борлуулж эхэллээ

Нөөцийн махыг 4400-5500 төгрөгөөр борлуулж эхэллээ

  

Жил бүрийн хавар махны үнийг хөөрөгдөхгүй, иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Нөөцийн мах өнөөдөр /2018.04.10/-өөс худалдаанд гарч эхэлжээ. 

Үхрийн мах нэг килограммыг 5500 төгрөг, хонины махыг 5300 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулж байна. Энэ жилийн хувьд 12,8 мянган тонн махны нөөц бүрдүүлээд байгаа аж. Өнгөрсөн жилийн хавар 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэж байжээ. Тухайн үед үхрийн мах арван мянган төгрөг хүрээд байсан бол нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийг 30 орчим хувиар бууруулж байжээ. 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн мах бэлтгэх гэрээг 10 аж ахуйн нэгжтэй байгуулсан юм.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж