Ажил хаялтаас болж Европын нислэгүүд цуцлагджээ | News.MN

Ажил хаялтаас болж Европын нислэгүүд цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Ажил хаялтаас болж Европын нислэгүүд цуцлагджээ

Ажил хаялтаас болж Европын нислэгүүд цуцлагджээ

Европын томоохон агаарын тээврийн “Lufthansa” компани ажил хаяснаас  болж мягмар гаригт 800 нислэг цуцалжээ. Нийт нислэгийн тал хувь нь цуцлагдсанаас 90 мянга гаруй зорчигч хохирсон байна. Цалингаа нэмэгдүүлэхийн төлөөх ажил хаялтад Франц, Германы ажилчид нэгдэж эхэлжээ. Үйлдвэрчний эвлэлээс нислэгийн компанийн нийтийн үйлчилгээний ажилчдын цалинг зургаан хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Харин компанийн зүгээс ердөө нэг хувийн цалингийн нэмэгдэл санал болгожээ.

“Lufthansa” компани лхагва гаригт  үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдсэн боловч “Air France” компани бүх нислэгийнхээ 25 хувийг зогсоожээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж