Өмнөд Солонгосын Вонжү хотын цагдаагийн газраас унадаг дугуй хулгай хийж буй Монгол иргэдийг саатуулжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэж, бичлэгийг тавьсан байна. Энэ сарын 1-ний өдөр 17.40 цагийн үед Вонжү хотын Юнжинд байрлах орон сууцны дэргэдээс иргэн А (45 настай), Б (50) нар унадаг дугуй хулгайлжээ. Тэд гурван сарын аялал жуулчлалын визний ангилалаар очоод хулгай хийж, цагдаагийн газар саатуулагдаад байна.
Иргэн А ‘Сайн унадаг дугуй’ хайж байснаа хэлжээ. Тэд хулгай хийсэн дугуйгаа Монгол руу явуулна гэж цагдаагийн газарт мэдүүлжээ.
Энэхүү хулгайн хэрэг гарснаас хойш иргэдийг болгоомжтой байхыг сануулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа аж.