“Үндэсний соёл, амралтын хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулж буй “Миний хайртай гэр бүл” аяны хүрээнд бүх нийтийн эрүүл мэндийн төлөө өглөө бүрийн 06.00-10.00 цагийн хооронд өөртөө цаг гаргадаг эрхэм танд үүд хаалгаа нээж байна.
Хэрвээ та өглөө бүр гүйж, дасгал хийдэг бол парк дээр ирж шинэ орчин, гайхалтай мэдрэмжийг авахыг санал болгож байна. Мөн парк дээр ирж өглөөний дасгалаа хийснээр Иога дасгал хийж өөрийгөө эрч хүчээр бүрэн цэнэглэх боломжтой болно.
8-р сарын 8-28-нд “Миний хайртай гэр бүл” аяны хүрээнд өглөө бүр
Өдөр | Хугацаа | Арга хэмжээ | Хаана |
Өдөр бүр | 6:00-10:00 | Өглөөний дасгал | Парк дотор |
Өдөр бүр | 7:00-9:00 | Иога дасгал | Их тайз |
“ҮСАХ” ХХК, “Миний хайртай гэр бүл” аян