Иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна

Иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна


 

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байгаа билээ. Тодруулбал, нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг 1.6 жил буюу 2020 он хүртэл хаахаар нийслэл хотын замын ачаалал хүндрэх нь мэдээж. Тиймээс түгжрэлийг буруулах зорилгоор долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг хотын захиргаанаас гаргаж байгаа бөгөөд үүнийг иргэдийн санал асуулгаар шийдэх юм.

Замын цагдаагийн албан ёсны фэйсбүүк хуудсаар авч буй санал асуулгад оролцсон дийлэнх иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа аж. Тэдгээрээс өнөөдрийн /2018.04.10/ 11.00 цагийн байдлаар 5432 хүн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна гэсэн бол 1301 хүн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэжээ.

  • Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй байх  саналыг 1551 хүн дэмжээд байна.
  • Харин  хоёрдугаар хувилбар болох Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9,7 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах саналыг 340 хүн дэмжжээ.

Санал асуулга дөрөвдүгээр сарын  13-ны өдөр дуусч, Хотын дарга  С.Батболд дөрөвдүгээр сарын 14-ны өдөр албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулах аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж