Рома клуб биелэшгүй зүйлийг хийхийг хүсэж байна | News.MN

Рома клуб биелэшгүй зүйлийг хийхийг хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Рома клуб биелэшгүй зүйлийг хийхийг хүсэж байна

Рома клуб биелэшгүй зүйлийг хийхийг хүсэж байна

Аваргуудын лигт 10 жилийн өмнөх амжилтаа давтаж буй Италийн Рома клуб төсөөлшгүй зүйлийг хийхийг хүсэж байна. Энэ нь ч бас боломжгүй зүйл биш юм.  Долоо хоногийн өмнө Барселона клубийн талбайд зочлон тоглохдоо 4-1 харьцаатай хожигдоход багийн тамирчид нь өөрсдөө өрсөлдөгч багийнхаа ялалтад хоёр гоолоор “тус” хүргэсэн. Тэрээр Рома клубийн дасгалжуулагч Эди Франческо “Энэ клубийн цамцыг өмссөн л бол үргэлж шилдэг тоглолтыг үзүүлэх ёстой. Бид талбайдаа хийж буй энэ тоглолтод эхний гоолыг оруулах ёстой” хэмээн ярьсан байна. Цааш хэлэхдээ, “Бид Барселона клубийн эсрэг хүчтэй бүрэлдэхүүнтэй тоглоно. Бид төсөөлшгүй зүйлийг бий болгохын тулд шүглийн эцсийн дуу хүртэл хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил дүүрэн тоглох хэрэгтэй” гэжээ. Үнэхээр ч Рома клуб боломжгүй зүйлийг хийж, тоглолтыг эргүүлэх чухал сорилтын өмнө ирээд байна. Италид болох хариу тоглолтод Ч.Ундер өвдөг, Д.Перотти булчингийн асуудалтай байгаа тул оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бол өмнөх тоглолтод оролцоогүй Р.Наингголан бэртлээс эргэн ирж бэлэн болоод байна.

Зочлон тоглож буй Барселона клубийн хувьд дарамт харьцангуй бага байх нь дамжиггүй. Барселона клуб гэртээ ажлаа сайн гүйцэтгэж 4-1 харьцаатай Рома клубийг буулгаж авсан. Барселона клуб хамгийн сүүлд 2012-2013 оны аваргуудын лигийн хагас шигшээд Бавари Мюнхен клубт хоёр тоглолтын үр дүнгээр 7-0 харьцаатай хожигдож байсан. Гэхдээ Рома клуб бол Бавари Мюнхен биш. Тэгээд ч энэ удаа нөхцөл байдал Барселона клубын талд байгаа.

Б.Бямбабаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж