Нуман тулгуурт орсон Манчестер Ситигээс ирэх хариу юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Нуман тулгуурт орсон Манчестер Ситигээс ирэх хариу юу вэ?

Нуман тулгуурт орсон Манчестер Ситигээс ирэх хариу юу вэ?

Аваргуудын лигийн дунд шөвгийн төлөөх хариу тоглолтын өмнө ирээд байна. Долоо хоногийн өмнө Ливерпүүл клуб талбайдаа өрсөлдөгчөө 3-0 харьцаатай хожиж Манчестер Сити клубыг нуман тулгуурт оруулсан. Гэсэн хэдий ч Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клоппын хувьд тоглогчдынхоо үзүүлсэн тоглолтонд сэтгэл хангалуун бус байгаа бололтой. “Бид тоглолтыг удирдах ёстой. Би илүү сайжрахын тулд бидэнд хийх ажил их байгаа” хэмээн ярьсан байна.

Ливерпүүл клубээс хэд хэдэн тоглогч бэртэлтэй байгаа. Энэ улирал шилдэг тоглолтыг үзүүлж байгаа Египет довтлогч М.Салах цавины бэртлийн улмаас өнгөрсөн амралтын өдөр Мерсисайдын дерби тоглолтонд оролцоогүй. Тэрээр Манчестер Сити клубтэй хийх тоглолтонд 100 хувь бэлэн бус байгаа, түүнийг харах хэрэгтэй гэдгийг Ю.Клопп мэдэгдсэн. Мөн М.Салахаас гадна А.Робертсон хөлний булчин, А.Морено ташааны бэртлийн улмаас өнгөрсөн амралтын өдөр болсон лигийн тоглолтонд оролцоогүй. Дээр нь Ж.Матип, Э.Жан, А.Лаллана, Ж.Гомез болон Ж.Хендерсон нар Манчестер Сити клубын эсрэг тоглох боломжгүй болсон. Ер нь Ливерпүүл клубын хувьд тун хүндхэн тоглолт байх болно.

Тэгвэл хариу тоглолтоо талбайдаа хийх Манчестер Сити клуб энэ удаагийн тоглолтод амжилт гаргах хүсэл дүүрэн байгаа болов уу. Гэхдээ Манчестер Сити клуб долоо хоногийн өмнө хийсэн тоглолтод 3-0 харьцаатай хожигдсон бол лигийн тойргийн тоглолтын хүрээнд дерби тоглолтын төгсгөлийг муу хийж Юнайтед клубт хожигдож лигийн хоёр дахь хожигдлоо хүлээгээд байна. Энэ мэт сүүлийн хоёр тоглолтын үр дүн хангалтгүй байгаа. Гэхдээ тэдэнд нэг таатай зүйл байгаа нь шилдэг довтлогч С.Агуэро Манчестер хотын дербид эргэн ирсэн тул Ливерпүүл клубын эсрэг тоглолтонд оролцох боломжтой болсон. Ливерпүүл үр дүнгээ хамгаалж, нэг гоолыг оруулж чадвал дараагийн шатанд шалгарах боломжоо бүр илүү баталгаажуулна. Харин Манчестер Сити клуб тоглолтыг эргүүлэх хүслээр дүүрэн 90 минутын гайхалтай тоглолт биднийг хүлээж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж