УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн  Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төсөлд санал авах хүсэлтдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 7.7.1.3, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5.5.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

Тиймээс Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, санал ирсний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн барьж,  асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байгаа юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж