Бямба гаригт 90 минут бүх нийтийн цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Бямба гаригт 90 минут бүх нийтийн цэвэрлэгээтэй

Бямба гаригт 90 минут бүх нийтийн цэвэрлэгээтэй

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн Бямба гарагт “Их хотын их цэвэрлэгээний 90  минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.

Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм байна. Их цэвэрлэгээний 90 минутын  хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна.

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар их гэрлээ асааж, гурван удаа дуут дохиогоо дуугаргаж,  их цэвэрлэгээнд нэгдэх боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж