Энэ сарын барилдааны хуваарь гарчээ | News.MN

Энэ сарын барилдааны хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Энэ сарын барилдааны хуваарь гарчээ

Энэ сарын барилдааны хуваарь гарчээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргасан байна. Энэ сарын эхний барилдаан өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаанаар эхэлсэн. Тэгвэл энэ сарын 14-нд Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаантай. Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Сонгинохайрханы хишиг” Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн барилдаан  болох юм байнай. 

Улмаар дөрөвдүгээр сарын 21-нд Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит барилдаан, Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанууд болох аж. Харин энэ сарын 29-нд Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болсноор дөрөвдүгээр сарын барилдаан өндөрлөнө.

ХУВААРЬ:

  • 4 дүгээр сарын 14-нд 12 цагаас: Нийтийн монгол, шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаан,
  • 4 дүгээр сарын 15-нд 14 цагаас ‘Сонгинохайрханы хишиг’ Улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • 4 дүгээр сарын 21-нд 14 цагаас: Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 4 дүгээр сарын 22-нд 14 цагаас Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
  • 4 дүгээр сарын 28-нд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 4 дүгээр сарын 29-нд Монгол улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Ч.БОЛОР

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Мандах 2018-04-10 202.21.120.187

Зургаан зааны үе сайхан байж дээ. Тэдний гал гарсан барилдааныг шимтэн үздэг байлаа.

Avatar

Зочин 2018-04-10 202.170.72.3

Үзүүштэй сайхан уран барилдаан бараг А.Сүхбатын үед дуусаа юу. Одооны бөхчүүд гэж тарган цувдайнууд байнаа. Барьц булаалдаж байгаа нэрэн дор худлаа таахалзаж бие биенээ дэвжээний зах хүртэл мөргөлдөж хөөнө. Ихэнх нь байсгээд л гар хуруугаа харж зогсоод лентдээд алга болно. Тэгж тэгж шоо хаяж барьц сонгоно. Барьцаа ч барихгүй нөгөө нь ч өгөхгүй хавийн амьтан энд тэндээс нь шахаж байж баримар болно. Би л лав арай түрүү үеийн бөхчүүд тэгцгээж байсныг мэдэхгүй юм байна. Ядаж тэр гар хуруунууд нь яачихдаг юм тэгтлээ нялцгай болцгоочихсон юмуу. Бурхан болсон Мөөеө аварга гэхэд л ид аатай үедээ 73 кг байсан гэнэ. Агуу яа. Одоогийн махан мантуунууд жингээ тааруулж барилдаандаа анхаармаар болжээ.

Avatar

Зочин 2018-04-10 103.9.90.98

допинг гэдэг зүйл А.Сүхбатаар дуусаасай билээ, үзүүлээд байх юу байхав допинг хэрэглэсэн хүн юм чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж