"Хагалгаа хийхдээ бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан" | News.MN

"Хагалгаа хийхдээ бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан"

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

"Хагалгаа хийхдээ бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан"

"Хагалгаа хийхдээ бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан"

Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж нэгэн иргэн эрүүл мэндээрээ хохироод байна. Түүнийг Б.Ихбаяр гэдэг бөгөөд 2016 онд Дорнод аймгийн цэргийн 327–р ангид алба хаахаар болжээ. Ингээд цэрэгт татагдаад сар ч хүрээгүй байхад шүд нь өвдсөн аж. Энэ тухайгаа цэргийн ангийн дарга, эмч нарт хэлэхэд тоохгүй хугацаа алджээ. Түүний шүд олон хоног өвдөж улмаар идээлэн, хавдсан тул Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан гэнэ. Гэвч тухайн үед Б.Ихбаярын шүдийг авахдаа ёзоорыг нь бүрэн гүйцэт авалгүй дутуу үлдээсэн байна. Улмаар ёзоор нь идээлж, бугласан учраас цэргийн ангиас цэргийн төв эмнэлэг буюу Госпитальд хүргэжээ. Түүнийг ирэхэд нь хагалгаанд оруулсан бөгөөд хагалгаа хийсэн эмч нь түүний хамрын хөндийд резинен бээлийнийхээ тасархайг үлдээжээ. Үүний улмаас хоёр ч удаа хагалгаанд орсон гэв.

Энэ тухай Б.Ихбаяртай ярилцах гэсэн боловч биеийн байдал тааруу учраас цөөн асуултад хариулт авлаа. Харин Б.Ихбаярын ээж Д.Одонтуяа гэх эмэгтэй хүүд нь тохиолдсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан юм.


‘Эмч нарын хэлснээр шүдний ёзоор нь идээлж буглан хамрын хөндийн идээт үрэвсэл болсон’

-Болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж болох уу? Таны хүүд тухайн үед юу тохиолдсон юм бэ? Байлдагч болоод удаагүй байхад нь энэ үйл явдал болсон гэсэн үү?

-Миний хүүд 2016 оны аравдугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас ирсэн. Дараа нь Баянзүрх дүүргийн 53-р сургуульд цэргийн үзлэгт орж “эрүүл, саруул”  гэж оношлогдон цэргийн албанд татагдсан. Ингээд Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 327-р ангид томилсон. Тэгээд байлдагч болоод сар ч болоогүй байхад шүд нь өвдөж, хавдсан гэсэн. Тухайн үед нь цэргийн ангид нь шүдний эмч байгаагүй учраас Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвд хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тэр үе нь 2016 оны арваннэгдүгээр сард байсан санагдаж байна. Шүдийг нь үзсэн эмч Б.Оюун-Эрдэнэ “шүдийг нь авахаас өөр арга байхгүй” гэж тайлбарлаад шүдийг нь авсан байгаа юм.  Тэгтэл шүдийг нь авахдаа ёзоорыг нь дутуу үлдээчхээд эмчилгээ бичиж өгөөд буцаагаад цэргийн анги руу нь явуулсан гэсэн.

-Тэгээд юу болсон бэ?

-Хүүгийн шүд зүгээр болохгүй өвдсөөр яваад дахиад долоо хоногийн дараа Дорнодын нэгдсэн эмнэлэгт очсон. Тэгтэл хүүд минь эмчилгээ бичиж өгөөд буцаасан. Энэ хугацаанд хүү минь сар гаран шүд нь өвдсөн байдалтай бүүр хүндэрсэн юм билээ. Хугацаа алдсан учраас цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хэвтсэн. Эмч нарын хэлснээр шүдний ёзоор нь идээлж буглан хамрын хөндийн идээт үрэвсэл болон хувирсан гэсэн л дээ. Дараа нь цэргийн төв эмнэлгийн “Эрүү нүүрний тасаг”-т хэвтүүлж, эхний ээлжинд шинжилгээнд хамруулсан байсан. Томографаар харахад “Хамрын идээт үрэвсэл” болох нь тогтоогдож, 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр мэс засалд оруулсан юм. Хагалгаанаас гарч ирэхэд би сахиураар ордог байсан. Гарч ирснийхээ дараа хамартаа гуурстай гарч ирсэн. Төдөлгүй 10 хоног хэвтэн эмчлүүлээд цэргийн анги руу нь буцаасан.

‘Цэргийн ангидаа ирсний дараа нь хамраас нь идээ цувж эхэлсэн’

-Хамрын хөндий цэвэрлэх хагалгаа хийхдээ эмч нь бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан гэсэн?

-Тийм, цэргийн ангидаа ирсний дараа нь хамраас нь идээ цувж эхэлсэн. Гурав хоног дараалан хамраа цэвэрлүүлсэн гэсэн. Тэгээд дөрөв дэх хоног дээрээ  хамраа цэвэрлүүлж байхад нь хамраас нь шүүс гарч, эвгүй үнэр үнэртээд байсан болохоор угаалгахаар ангийнхаа эмч дээр очсон байгаа юм. Угаалгах явцад нь хамраас нь цагаан резинен бээлийний тасархай гарч ирсэн. Өвчний карт дээр нь 1×5 сантиметр гэж тодорхой биччихсэн байгаа. Хамрын хөндийг угааж цэвэрлэх эмчилгээг хийсэн ч хамрын хөндийгөөс өмхий үнэртэй идээ гарсаар байсан тул хоёрдугаар сарын 18-ны өдөр дахин Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр ирсэн. Энэ үеэр яагаад хүүгийн минь хамрын хөндийд бээлий хийж байгаа юм бэ гэхэд эмчлэгч эмч н.Ганхуяг “Тийм юм байх ёсгүй, резинэн бээлий байх ёсгүй” гэж хэлж байсан. Түүний дараа хоёр ч хагалгаанд орсон доо хүү минь. Тухайн үед хугацаа алдалгүй ёзоорыг нь  аваад өгчихсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй шүү дээ.

-Энэ явдлын дараа хүүгийн тань зүүн нүд хараагүй болсон гэсэн юунаас болсон бэ?

-Хамрын хөндийн идээт үрэвсэл нь хүндрээд ургацаг ургачихсан байна гээд 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Госпиталь дээр дахиад хагалгаанд орсон. Эмч нарын хэлснээр хамрын хөндийн ургацгийг заавал авах ёстой гэж л тайлбарласан. Хагалгаанаас гарч ирэхэд хүүгийн минь зүүн нүд нь боолттой гарч ирсэн л дээ. Миний бодлоор нүд, хамар хоёрын ойролцоо ургацаг байсан гэж бодсон. Гэтэл хэд хоногийн дараа хүүгийн минь нүд хавдаж, улайгаад нэг л биш байсан. Тэр үед улсын, хувийн олон эмнэлгүүдээр явсан боловч эргээд хараа орох магадлал таван хувьтай байна гэсэн мэдээг сонссон. Тийм үг сонсохоор хэлэх үг олдохгүй дотор бачимдаад үнэхээр хүнд цохилтод ордог юм билээ. Тэгээд болоогүй л дээ хамгийн сүүлийн хагалгаа 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд нүдний тор тавих хагалгаанд орсон. Тэгээд л эмнэлгээс гарсан даа.

-Хариуцлага алдсан эмч нарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт буруутай эмч нарыг шалгуулахаар өргөдөл өгсөн. Батлан хамгаалах яам, Жанжин Штаб, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудад ч бас өргөдөл өгсөн. Одоо бол хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж байна даа.

-Хариуцлага алдсан эмч нар нь одоог хүртэл ажлаа хийж байгаа юу?

-Тэрийг бид нар мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан хуулийн байгууллагын хариу нь үнэн зөв гараасай л гэж хүсэж байна.

-Энэ асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Хуулийн байгууллагаас хариу нь гараад цаашдаа эцэслэн шийдвэр нь гарахаар хөдөлмөрийн чадвар алдалтыг нь тогтоогддог гэж байна лээ. Энэ асуудлыг шийдчихээд ажилд оруулах санаатай байна. Хүү минь айлын том учраас ар гэрээ тэжээх үүрэгтэй хүн шүү дээ.

-Хүүгээ хараагүй болохыг сонсоход танд хүндхэн байв уу?

-Тэр үед би гэлтгүй миний хүү тухайн үед хоол ундаа идэхгүй сэтгэл санаагаар их унасан. Одоо ерөнхийдөө дасч эхэлж байна. Олон аавын хөвгүүд цэрэгт яваад тэсвэр, хатуужилтай болчхоод ирдэг. Тэдний адилаар үүргээ биелүүлээд ирэх байх гэж бодтол эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирчхоод ирлээ. Бид нар ийм нөхцөлтэй болсон байхад хуулийн байгууллагад хандахаас  ч өөр арга алга.  Үүнийг нууж далдлаад чимээгүй байгаад байж болохгүй шүү дээ. Цаашдынх нь хүүхдийнхээ амьдралыг бодож байна. Энэ асуудлыг эх хүн битгий хэл цэргийн албанд явж байгаа хүмүүс сонсоход ч хэцүү. Бид нарт үнэхээр харамсалтай байдаг. Миний том хүү шүү дээ. Цаана нь байгаа дүү нарыг нь цэрэгт мордуулна гэж бодохоор л эвгүй санагдаж байна.

Хараа орохгүй гэдгээ сонсоход хэцүү байдаг юм билээ

-Зүүн нүд чинь хараа орохгүй гэсэн мэдээг сонсоход хүндхэн байсан байх?

-Мэдээж. Анх сонсоход хэцүү л байдаг юм билээ.  Шатны уруу алхахад маш түвэгтэй санагддаг байсан. Одоо хажуу талаас хүн явж байхад заримдаа сүүдрээс нь гэнэт цочдог болчихсон. Энэ талаар ярихад ч хэцүү санагддаг юм.

-Одоогоор бие чинь ямархуу байна вэ? Ямар зовуурьтай байна вэ?

-Машины гэрэл, хурц гэрэл харахаар нүд маш их өвддөг. Одоогоор байнга л толгой өвддөг. Зурагт үзэхэд ч хэцүү байдаг. Тиймээс гэрийн асаргаанд л байгаа.

-Тухайн үед Батлан хамгаалах яамны удирдлагатай уулзахаар хүсэлт тавьж байсан гэсэн. Уулзаж чадсан  уу?

-Батлан хамгаалах яамны сайдтай уулзах гээд жилийн өмнө л хөөцөлдөөд одоог хүртэл уулзаж чадаагүй. Хуучин Б.Бат-Эрдэнэ сайдыг байхад өргөдөл гомдлоо өгсөн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл хариу хэлээгүй, уулзаж чадаагүй байна. Одоогийн байгаа Н.Энхболд сайдын туслахтай холбогдож үзсэн. Ажил ихтэй завгүй гэсэн хариуг өгсөн.

-Хамраас чинь эвгүй үнэр гарч, идээлчихсэн байсан гэсэн? 

-Цэргийн ангийнхаа эмнэлэгт хэвтэж байсан. Ангийнхаа эмнэлэгт хэвтэх явцдаа хамраас нь шүүс, гараад эвгүй үнэр гараад эхэлсэн. Тийм болохоор цэргийн ангийн эмчдээ хэлээд өдөр бүр хамраа угаалгадаг байсан. Нэг удаа угаалгах явцад нь хамраас нь резинен бээлийний тасархай гарч ирсэн. Ойролцоогоор хоёр см орчим байсан юм болов уу. 

Э.Ариун 

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-04-09 112.72.14.173

Ter beelii uragdakhgui yamar noil ugaadag beelii bish uragdsan bsanch huruundaa ulddeg hudalaa hun helmegduulekhee boli yaaj 1sar ideetei yabdag uym ene horboo hun helmegduuldeg horboo bolj naad idee chin 1sar bl tolgoi chin hurtel ideelbe za

Avatar

Зочин 2018-04-09 202.21.112.4

hagalgaa hiisen emch beeliin uragdsang medej baiga shde ter door ni avah arga hemjeeg awsan bol zugeer baih bsan bhaa

Avatar

Зочин 2018-04-09 202.21.112.4

hergee nuun daldalsanged eruu uuseg naandaj hunii eruul mend tsaandaj ami nas shuudee

Avatar

Зочин 2018-04-09 101.81.166.35

Шүдээ ийм болтлол явсан бол хохь чинь

Avatar

Зочин 2018-04-09 202.21.112.4

chinii shud iim boloosoi

Avatar

zochin 2018-04-09 202.21.106.108

chi bitgii soliorood bai.tsergiin angid ni emch baigaagui

Avatar

Вв 2018-04-09 66.181.183.206

Ийм хүмүүст яаг адилхан хариуг нь барих л хамгийн зөв бөгөөд оновчтой шийдвэр бх бно

Avatar

BB 2018-04-09 66.181.183.206

Ёостой хэлэх үг олдохгүй новшнууд юумаа шууд буудвал таарсан эмч нар вэ яагаад ийм болчохсон хүмүүс вэ яаж нойр нь хүрдэг бнаа

Avatar

Зочин 2018-04-09 66.181.161.46

Энэ арай хэтэрнээ юу вэ энчоодоо

Avatar

Зочин 2018-04-09 27.123.214.120

Цэргийн албанд яваад эрэмдэг зэрэмдэг болсон иргэдийг нэгтгэсэн ТББ байгуулаад тэмцэх хэрэгтэй Ийм хариуцлагагүй эмч нарт хариуцлага тооцох ёстой Яагаад сайд нь завгүй гэж хэлж байнаа Энэ сайдын ажилд хамаарахгүй гэж үү Үүдэнд нь очоод суулт хий Хэвлэл мэдээллийнхэнийг цуглуул л даа Тэгэхээр аяндаа уулзана ш дээ

Avatar

иргэн 2018-04-09 202.70.34.150

ямар заваан эмч нар вээ, арга хэмжээ аваач дээ, ажлаас нь халах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-09 202.179.24.31

Эр юм байж юун налиг юм бэ дээ. Наадахыгаа [Хориотой Үг] явуул. Болохгүй бол цаазаар ав. Тэгсэн цагт Монгол ялна

Avatar

zochin 2018-04-09 103.242.45.50

ZARIM NEG EMCH NARAA ANHAARALTAI BAIGAACHEE. TER HUNII ARD NEG BISH NILEED OLON HUNII AMIDRAL HAMAARALTAI BN SHD.

Avatar

Иргэн 2018-04-09 59.153.112.42

Цэрэгт хүний хүүхдийг авч явчихаад ингэж хайхрамжгүй хандаад эрүүл мэндээр нь хоируулаад үүрдийг эрэмдэг болгоод байвал хэн цэрэгт явах вэ Ер нь цэрэг яваад зодуулсан мөн цэргийн дарга нарын хайхрамжгүй энэрэнгүй сэтгэлээс болоод иймэрхүү мэдээ их дуулдаж байна Энэ тохиолдол бол мөн л цэрэгт байгаад өвчний нь хүндрүүлж идээ бээр болтол нь явуулсан байна шүү дээ Бага дээр нь энэрэнгүй сэтгэл гаргаад эмчид яаралтай хандсан бол ингэхгүй Тэр хариуцлаггүй хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-09 66.181.168.131

Ийм болохоор л цэрэгт явах хэрэггүй хайран эрүүл мэнд бас дээр амьдралын нэг жилийн гарз гээд байгаа юм ш дээ. Үхсэнээ хийж тэнд очиж өдөр болгон цэргийн ангийн сувилагчийг бодож тачаадан боовооо саах вэ дээ.

Avatar

Gerel 2018-04-09 122.201.22.208

emch hun iim hariutslagagui bj bolohgui nyagt nyambai bh heregtei hagalgaanii daraa beeliI uragdaltai haashaa alga bolsniig haihad yadag bnaa huuhdiin ireeduig ugui hiichihlee shuu dee

Avatar

zochin 2018-04-09 202.179.24.63

udaan ovdoj ich zovj ,evii evii, odoo buch buruutniig chiitgej ,ooroo 200000% chochirloo baragduulj amidrach estoi, bi ereedui ach chuudee ich sanaa zovj bna

Avatar

дулмаа 2018-04-09 103.10.22.122

батЭрдэн сайданцар төрөөс [Хориотой Үг]

Avatar

дулмаа 2018-04-09 103.10.22.122

Тэнэг хариуцлагагүй малнуудыг шийтгэх ёстой.Эгэл ардын хүүхдүүд хохирох ёсгүй.Хохиролыг 1000%барагдуулж авах хэрэгтэй.Би л лав цэрэгт хүүгээ явуулахгүй.

Avatar

z 2018-04-09 103.57.94.240

цэрэгт борчуудийн хүүхдүүд л явдаг хууль үйлчилдэггүй монголчуудыг үхэр монгол гэж хятадууд хэлдэг нүдээ олж хэлжээ

Avatar

Emch nariig b** davraa 2018-04-09 43.228.131.17

Ard irged ee: amidralaa zalguulah gej ajlaa hiij bga humuusiig Altan gartai emch ene ter gej uugshuulehee bolimoor yumaa, Ted uursduu sonirhood songood mergejlee ezemshsen, Ajlaa hiisniihee tuluu hahuuli mashid ih avdag shuu, getel uur mergejliin humuus ajlaa hiisniihee tuluu tsalingaa ch buten avch chadahgui. Ted chadahaas chadahgui ni olon, interneted bdg yerunhii onol yarisan nuhduud l bdg. Jinhene emchleh setgel, jor arga uhaan mash tsuuhun emchid bga shu, Tedniig b** davraa,

Avatar

Зочин 2018-04-09 103.17.109.131

Tseregt yavah hereggui yum bn. Hohirood duusah bololtoi.

Avatar

Зочин 2018-04-09 66.181.169.202

Дараагийн 76 гэж хоёр их гүрний дунд намайг миний ард түмнийг нэгэн сэтгэлээр тайван амьдруулах. Бид нам сонгож болохгүй. Сонгоод сүйрлээ…Олон удаагийн итгэлийг алдсан. Монголд нэг л олон улсын чанартай үйлд
вэр хэрэгтэй байна.

Avatar

batlan hamgaaliin saidaa, erunhiilugchuu, erunhii saidaa 2018-04-09 202.170.72.3

ingej hunii zaluu nasaar, amidralaar togloj bolohgui biz dee, ta nariin huuhduud im bolbol yaah ve? haraad tag duugui, chiv chimeegui suuhuu????

Avatar

ard tumneer togloj bna doo 2018-04-09 202.170.72.3

uursduu huuhduudee tseregt yavuulj iim bolgooroi, said darga nar mini. huugee hezee ch tseregt yavuulahgui ee,
huuhduudee tseregt b** yavuulaarai humuusee, iim boloh magadlal mash undur.

Avatar

Нина 2018-04-09 202.179.2.202

хүүхдүдээ цэрэгт битий явуул эрүүл салууд явуулсан үрсийг нь тахир дутуу болгоод явуулдаг муусайн новшнууд хэлэх ч үг алга болохгүй бол ерөнхийлөгчид захидал бич, болохгүй бол олон улсын шүүхэд захидал бич монголын батлан хамгаалах яам хүүхдүүдийг цэрэгт татчихаад нүдийг нь сохлоод тахир дутуу болгоод буцааж байна гээд хөлөө хүрэх газар луу хөөцөдлөж бич даварцан гөлөгнүүд вэ

Avatar

Зочин 2018-04-09 112.72.14.221

Б.Батэрдэнэ гэж гахай олон цэргийн аминд хүрсэн хар нөхөр одоо бөхчүүд өөдлөхгүй байхаа

Avatar

ard 2018-04-09 202.72.245.54

nohon tolbor og

Avatar

Зочин 2018-04-09 202.179.24.178

ингээд орхиж яасан ч болохгүй хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

иргэн 2018-04-09

Хариуцлага гэдэг юм хааяагүй хавтгай банз болжээ,одоо чинь 2018 оны дөрвөн сар гэтэл энэ Ариун гэдэг бас нэг хариуцлагагүй юм 2018 – 12 -26 гэж бичээд байдаг,хариуцлагагүй хүн хариуцлагагүй хүмүүсийн талаар хариуцлагагүй юм бичихлээр юу болох вэ?энэ бол монголын төр гэж үндсэндээ алга болж төрийн дээр улс төрийн нам завилан сууж,эрх мэдэл эд хөрөнгө,авилга албан тушаалын наймаа газар авч мэдлэг чадвар хариуцлага сахилга бат муутай танил тал ар өврийн хаалганыхан албан тушаалд тавигдаж ард иргэдийг хохироож хууль ёсыг завхаруулаж байгаагын наад захын жишээ,цэргийн ангиас нь эхлээд эмч эмнэлэгүүдийн холбогдох хүмүүст хатуу арга хэмжээ авч цэвэрлэх хэрэгтэй,энэ удаад нэг нүдээр хохирч удахгүй амь насаараа ч хохирох аюул ойрхон байгаагын дохио энэ мөн.

Avatar

Zochin 2018-04-09 66.181.185.86

Emch nar ugaasaa l iim bolson shuu dee,huuliig ni changalahgui bol hetsuu,zugeer l ulsiin emnelegt tsalin avaad deer ni mungu karmaalaad l suuj bna shuu dee

Avatar

Харгис 2018-04-09 202.131.225.150

Арайч дээ хайхрамжгүй, харгис хандсан эмч нарт хариуцлага хүлээлгэ. БХЯ хүүгээс уучлалт гуйх хэрэгтэй

Avatar

unshigch 2018-04-09 202.21.106.153

ter emch ner zuusen chadvargui es zuigui humuustei hariutslaga tootsoh mon ter tsergiin angiin udirdlaguudiig shuuhed ogoh heregtei. daanch denduu yumaa

Avatar

Зочин 2018-04-09 202.9.41.228

Baliar xorlontoi vil ajillaga bna Zaabal xariytslaga toots

Avatar

зочин 2018-04-09 66.181.180.214

Шат шатандаа хариуцлагагүй, хүнлэг бус хандсан байна.
Үүргээ биелүүлэхээр цэрэгт мордсон залуугийн алба хааж байсан Цэргийн ангийн удирдлага,
эмч, Дорнодын шүдний эмч Оюун-Эрдэнэ, Цэргийн госпиталын Эрүү нүүрний мэс заслын
эмч гээд энэ хариуцлагагүйчүүдийн буруугаас хайран монгол залуу тахир дутуу болсон байна.
Бүгдэд нь хариуцлага тооцох ёстой.

Avatar

Зочин 2018-04-09 66.181.161.43

Анагаахын.салбар арын хаалганы эмч нарынх болсон шүү дээ төгсөж бга оюутнууд нь шоудаж хоосон толгойтой төгсөж хүний эрүүл мэндээр тоглож бга юм бишүү

Avatar

zochin 2018-04-09 106.130.202.64

neeree n****.n hariutslagagui emch nar bsaar bna …

Avatar

Зочин 2018-04-09 66.181.169.202

цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн 2018 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хэвтсэн. Цаг хугацаа болоогүй байхад зөгнөл аятай бичих юм

Avatar

Zochin 2018-04-09 202.70.41.62

Ene bicij bga setguulch nar on sar aa zow bicmeer yum 2018 oni 12r sarn 25nii odor hewtsen 2017 onii 1 sarin 3nd mes zasald oruulsan gne tsutsu2

Avatar

сумъяа 2018-04-09 103.229.177.6

Хэзээ ч хүүгээ цэрэгт явуулахгүй. Арми миний хүүгээр л дутав гэж. Муусайн [Хориотой Үг] дуракууд

Avatar

Зочин 2018-04-09 202.4.248.66

Арай ч дээ. Цэргийн ангийн удирдлага болон чадваргүй шүдний эмчээс болсон байна. Цаг алдалгүй сайн эмчилчихгүй дутуу бохир эмчилж хүн хохироосон байна. Эмч нарыг мэргэжлийн шалгалтанд жил болгон хамруулж зэрэглэл тогтоож ямар эмч ямар эмчилгээ хийх эрхтэйг нь тогтоож баймаар юм. Чадахгүй хүн хүн эмчилж хохироож байгаагийн жишээ болжээ.

Avatar

Офицер 2018-04-09 183.177.96.130

Энд цэргийн ангийн удирдлагад хамаатай юу байна. Мэсийн эмч нар хагалгаанд халамцуу орох явдал их байдаг түүнийгээ хэвлий нээсний дараах үнэр, танартай холбон тайлбарладаг.

Avatar

зочин 2018-04-09 64.119.26.96

Харамсалтай зүйл болжээ гэхдээ дүү минь сэтгэлийн хаттай амьдралаа өөдрөгөөр хараад цааш яваад байгаарай.

Avatar

Зочин 2018-04-09 122.201.26.172

Хэдэн зуун мянган эмч нар дотор ганц нэг хариуцлага алдах явдал гарах юмаа, ажил хийхэд алдаа гаралгүй яах вэ. Хүн болгон төгс төгөлдөр биш шүүдээ. Хөндлөнгөөс харж байхад олон хүн дугаарлаад л, уурлаад л, хурдан үзэхэд яадаг юм гээд л, дээр нь шүдний эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ёолж зовиурлаад л их дарамттай харагдаж байдаг. Тэгэхээр таны эрүүл мэнд зөвхөн таны өмч гэдгийг ухамсарлаж өөрийн биед жаахан хариуцлагатай баймаар юмаа.

Avatar

Зочин 2018-04-09 66.181.169.202

Хөөхрий энэ залуугийн буруу гэж юу байхав. Ангийн ахлах офицерууд, салаан захирагч гээдл нөхдүүд байгаа тэд юу хийж байсан юм бол. Улсын цалин, хоолыг ингээд юу ч болоогүй юм шиг иддэггүй байх шүү. Ангид эмч ухаантай нэг нөхөр байж байдаг. Тэр нь арга хэмжэ авахгүй, анхгйин захирагч гэж эрхэм бас хариуцлагагүй. Айлын хүүхдийг эрүүл саруул авч явчихаад ийм байдалд хүргэдэг нь БХЯ, ЗХЖШ-ын ажил ямар байгаа нь харагдаж байна. шинэчлэх ажил маш их хэрэгтэй нь харагдаж байна.

Avatar

Зочин 2018-04-09 66.181.176.29

Төр засаг эрүүл мэндийн салбарыг сайжруулах талаар дорвитой ямар ч арга хэмжээ авахгүй байна шүү дээ!!! Монголчууд хүнд мэс засал, эмчилгээг дандаа гадаадад хийлгэж, маш их үндэсний баялгаа гадагш урсгаж байна!!! Манай эмч нар тоног төхөөрөмж л байвал бид дэлхийн түвшинд хүрсэн мундаг гэж өөрсдийгөө магтаж цээжээ дэлддэг болохоос хол хоцорч яваа шүү дээ!!!!!!

Avatar

Zochin 2018-04-09 103.57.95.213

Н tenegteerei chi.yanzluulaagui shudtei tseregt yavsan l bna sohorson ni ene zaluugiin buruu yup. Zarim emch nar uneheeeeer baliar.hund surtal ih zan haihramjgui setgelgui.1000 sain emch bgad huniig geh setgelgui bol gazar shoroonii ajil hiivel taarna hun hohiroohgui

Avatar

Зочин 2018-04-09 103.10.22.22

ene bol uneheer emch nariin hariutslaga gej bdaggui tod jishee…ene huu bie bolon setgel sanaanii mash hund tsohilt avch bgaa…tsaashlaad ami nastai ni ch holbogdoj magadgui…ene survaljlaga hiisen setguulch ene niitleleer zogsoj ogt bolohgui…ene bol setguulch hunii uureg..zaaval gem buruutan ni shiitguuleh yostoi..

Avatar

H 2018-04-09 64.119.17.83

Shudee sain ugaadag bsn bol ter uldsen yozoor n ingej hundrehgui l bsn. Tseregt hden sar yawhas n omno ter shudnuudig n yanzlad ogchdog eswel huwi hunii archilgaa anhaaral sain baih heregtei shud n yamar baidaltai ochij bga n emnelgiin bas tsergiinhnii buruu bish

Avatar

Mongol emch nar 2018-04-09 202.21.112.37

Manai huhdiin shudiig bas dutuu emchilgee hiihcheed "Odoo bolson. Dahij ireed hereggui" gechiheed 5-6 saryn daraa Solongost sanaandgui emchid uzuulsen chini dutuu emchilsen, suvag hundersen bna geed huuhed mini dahiad emchilgee hiisen. Mongol emch nar tsalin nem ene ter gehees iluu Yos surtahuuntai bolmoor bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж