“Северный полюс”-ийг барихад долоон тэрбум рубль гаргана

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

“Северный полюс”-ийг барихад долоон тэрбум рубль гаргана

“Северный полюс”-ийг барихад долоон тэрбум рубль гаргана

ОХУ-ын хойд хэсэгт “Северный полюс” нэртэй өөрөө хөвөгч тавцан байгуулахад Засгийн газраас долоон тэрбум рубль гаргана хэмээн Засгийн газрын цахим хуудсанд өнгөрсөн Бямба гаригт /2018.04.07/ мэдээлжээ.

“Тавцанг 2020 он гэхэд ашиглалтад оруулна. Хөрөнгө оруулалтын зардал нь 6966,6 сая рубль байна. Энэ бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Адмиралтейские верфи” хувьцаат компани ажиллана” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Энэ тавцанг байгуулах нь ОХУ-ын Арктик дэх байр суурийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж