Оросын нүүрсний зах зээлийг хоёр хүчин зүйл тодорхойлж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Оросын нүүрсний зах зээлийг хоёр хүчин зүйл тодорхойлж байна

Оросын нүүрсний зах зээлийг хоёр хүчин зүйл тодорхойлж байна

“ОХУ-ын нүүрсний зах зээл эрчимтэй хөгжиж байна. Уг салбарын цаашдын хөгжлийг хоёр хүчин зүйл тодорхойлж байна. Эхнийх нь төмөр замын үнэ тариф болон дэд бүтцийн хүчин чадал, хоёрдугаарт, Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн эрэлтийг зөв тодорхойлох гэсэн хоёр хүчин зүйл тодорхойлж байна. Энэ бүс нутагт нүүрсний гол худалдан авагчид байна” хэмээн Сибирийн нүүрс, эрчим хүчний компанийн /Сибирская угольно-энергетическая компании-СУЭК/ ерөнхий захирал Владимир Рашевский хэллээ. Тэрбээр ОХУ-ын Эрчим хүчний яамны коллегийн хуралд оролцох үеэрээ ийн хэлсэн байна.

Үнэ тарифын тухайд өнгөрсөн онд ихээхэн амжилт гаргасан гэж тэр хэллээ. Эрчим хүчний яамны идэвхтэй дэмжлэгтэйгээр 2025 он хүртэл мөрдөх үнэ тарифыг инфляцтай уях шийдвэр гарсан нь энэ салбарын цаашдын хөрөнгө оруулалтад том хөшүүрэг болсон гэдгийг тэрбээр онцолсон байна.

Хоёрдугаар хүчин зүйлийн тухайд, зургаан жилийн өмнө Оросын нүүрсний экспортын 30 хувь нь Ази, Номхон далайн бүсийн орнууд руу гарч байсан бол одоо 47 хувь болж өсчээ. Азийн чиглэлд хийх экспортыг улам нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр бас онцолсон байна.

БАМ болон Транссиб-ийн төмөр замын дараагийн үе шатыг яаралтай хэрэгжүүлэх чухал байгаа гэж Владимир Рашевский хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж