Холбооны улсын хэмжээнд тэмдэглэлт ойг хэрхэн тэмдэглэж байх журамд орсон өөрчлөлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баталсан байна. Өөрчлөлтийг ОХУ-ын хууль зүйн мэдээллийн албан сайтад нийтэлжээ.
Шинэ өөрчлөлтөөр ямар нэг тэмдэглэлт ойг тэмдэглэхийг хүсч байгаа субъект ой тэмдэглэх хүсэлтээ тухайн ой тэмдэглэх жилээс таван жилийн өмнө, гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс өмнө Холбооны Засгийн газарт өгөх учиртай. Жишээлбэл, 2025 онд ой тэмдэглэх гэж байгаа бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хүсэлтээ явуулна. Өмнөх журмаар ийм хүсэлтийг Засгийн газарт биш Ерөнхийлөгчид явуулж байжээ.
Энэ хүсэлтийг харгалзан уг ойг тэмдэглэх эсэхийг Засгийн газар шийдэх юм. Мөн ой тэмдэглэх комиссийн бүрэлдэхүүнийг баталдаг болж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ