Хятад эмэгтэйтэй гэрлээд, ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Хятад эмэгтэйтэй гэрлээд, ажлаасаа халагджээ

Германы хойд хэсэгт ажиллаж амьдардаг нэгэн Герман инженер Хятад эмэгтэйтэй гэр бүл болсныхоо төлөө ажлаасаа халагджээ. Тэрээр компанийнхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасны дараа шүүхээс түүний ажиллаж байсан компани тухай инженерийн эрхийг зөрчсөн болохыг тогтоожээ. Түүний ажилладаг компани Германы зэвсэгт хүчинд бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд мөнөөх инженертэй гэрлэсэн эмэгтэйг Хятадын аж үйлдвэрийн тагнуул байж болзошгүй хэмээн үзжээ.

Ажил олгогчийг шүүх хурал Германы Шлесвиг Холстен мужийн Кийл хотын шүүх танхимд болсон байна. Өдгөө 47 настай инженер залуу тус компанид 2006 оны тавдугаар сараас гэрээгээр ажиллаж эхэлжээ. Мэдээллийн хэрэгслүүдээр тус инженерийн нэрийг ч, тухайн компанийн нэрийг ч гаргалгүй нууцалж байгаа ба шүүхийн шийдвэр өнгөрсөн зургадугаар сард гарсан байна.

Инженер залуу 2007 оноос эхлэн найз бүсгүйтэйгээ уулзахаар Хятадруу үе үе явдаг байсан тул компани аюулгүй байдлын үүднээс түүний Хятадруу хийх аяллыг хоригложээ. Гэхдээ компаниас түүнийг халалгүй 2009 онд түүнийг тогтмол ажилтан болгосон байна. Хос хоёр 2009 оны арванхоёрдугаар сард гэрлэлтээ батлуулахаар төлөвлөсөн бөгөөд 2010 оны хоёрдугаар сараас эхлэн компанийн гэрээ ёсоор инженер залуу бүтэн цагаар ажиллаж эхэлжээ. Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа буюу 2010 оны тавдугаар сарын тавны өдөр түүнийг компанийн аюулгүй байдалд халдсан үндэслэлээр ажлаа хүлээлгэж өгөхийг үүрэг болгож, өнгөрсөн зургадугаар сард албан ёсоор халах тушаал гаргажээ.

Харин шүүхээс инженерийн ажиллаж байсан компанийг хүний эрхэнд халдсаныг тогтоож, инженер залууд гэнэт халагдсаны тэтгэмж болох долоон сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгийг компаниас гаргуулах шийдвэр гаргасан байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж