Сонгинохайрхан дүүргийн XIX хороонд 23 настай иргэн Ш нь архи уусан үедээ есөн настай дагавар охиноо хүчиндсэн хэрэг дөрөвдүгээр сарын 3-нд гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Ийм төрлийн хэрэг гарсан. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж байна” гэв. Охин одоо ямар байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодрууллаа “Манай мэргэжилтнүүд охинтой ажиллаж байгаа. Гэмт хэрэг гарсан эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Цагдаагийн газрын шалгалт дуусч, шийдвэр гарахаас өмнө энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Р.Ренчиндулам