“Цэцэг минь тэр надад хайртай гэдгийг хэлээд өгөөч”

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

“Цэцэг минь тэр надад хайртай гэдгийг хэлээд өгөөч”

“Цэцэг минь тэр надад хайртай гэдгийг хэлээд өгөөч”

Театрын тайзнаа шинэ бүтээл иржээ. Гэхдээ энэ бүтээл алс холын ОХУ-ын Чита хотын уран бүтээлчдийн тоглолт бөгөөд хоёрхон удаа тоглогдох хуваарьтай аж.

‘Цээл хоолойгоор бүсгүйн сэтгэлийн дуудлагаа салхинд хэлнэ. Тэр чимээ чагнана. Хаврын урь орсон өдөр түүний зүрх улам л хүчтэй цохилно. Түүнд цэцэг туслах болов уу. Тэр цэцгэнд хүслээ шивнэж, “Цэцэг минь надад энэ хүн хайртай гэдгийг хэлээд өгөөч” хэмээн’ дуулна. Драмын театрын тайзнаа гарах энэ үзэгдэл бол Оросын зохиолч Н.С.Лесковын тэртээ 1881 онд бичсэн “Левша” (Солгой) хэмээх туужаас сэдэвлэсэн “Русский секрет” (Оросын гайхамшиг) мюзикл жүжиг юм.

Улаанбаатарт ирсэн өдрийн орой нь тоглолтоо сонирхуулсан уран бүтээлчид хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийнхээ үеэр дүрийнхээ хэсгээс нэгхэн минутыг танилцуулсан нь энэ. Орос дарханы ур чадварыг гаргасан “Русский секрет” инээдмийн мюзиклийн гол дүрийн жүжигчин бүсгүй Елана Карташова хэлэхдээ “Улаанбаатарт ирэх сайхан байна. Сэтгэл их тайван байна. Хэдийгээр бид олон цаг явж ирсэн ч гэлээ ядарснаа мартаж. Бороо ороод хаврын өглөө байгаль дэлхийн өнгө сайхан угтсан. Бас монгол хүн бүрийн инээмсэглэсэн царайг хараад зорилго минь биелэлээ олоход харамгүй байгааг харлаа. Бид нарын сэтгэл зүрхнээс гарах дууг, жүжгийг та бүхэн ирж сонирхоорой” гэсэн.

Мөн баяан хөгжмийг гарамгай эзэмшсэн авьяаслаг уран бүтээлч Алексей Терехан ч “Үзэгчид минь ээ, Дуу хөгжимд дуртай бүх хүнийг урьж байна. Бид Улаанбаатарт ирсэндээ баяртай байна. Оросын ард түмний сэтгэл зүрхний үгийг хэлэхээр ирлээ. Урьж байна та бүхнийг уриалгахан биднийг тоглолтыг сонирхоорой” гэж алдартай баяанн хөгжимчин дуугаа дуулсаар таныг хаврын болзоонд урина.

Чита хотын театрын захирал, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.И.Пояркин өчигдөр баярын сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.  Тэрбээр “Манай театрын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ том боломж бидэнд олдсонд туйлын их баяртай байна. Бид Оросын олон хотуудад аялан тоглолтыг хийж байсан. Энэ удаа Монголд саатаж, уран бүтээлээ толиуулах болсондоо туйлын их баяртай байна. Чита хотын театр 1939 онд байгуулагдаж, энэ жил 79 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн сонгодог, хүүхдийн, инээдмийн төрлийн 30 гаруй уран бүтээлүүдтэй. Бид энэ удаа хоёр уран бүтээлээ сонирхуулах гэж байна. Уран бүтээлчид маань Улаанбаатарт өнөө өглөө ирсэн ч бид орой тоглолтод бэлэн байгаа” гэсэн юм. 

Орос хэлээр ‘Оросын гайхамшиг’ (“Русский секрет”) мюзикл жүжгийг үзэх ганцхан боломж өнөөдөр таньд бий. Мөн энэхүү тоглолтын өмнө 11:00, 15:00 цагт ‘Волшебная лампа Аладдина’ /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжгийг бяцхан үзэгчдэдээ зориулсан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж