Хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч буй технологи, хөгжлийн чиг хандлагын талаар чууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч буй технологи, хөгжлийн чиг хандлагын талаар чууллаа

Хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч буй технологи, хөгжлийн чиг хандлагын талаар чууллаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат 2018 оны 4 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентъян хотноо зохион байгуулагдаж “Азийн хүн, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга байгууллага/AFACI/-ын 5 дахь удаагийн Ерөнхий чуулган”-д оролцохоор Лаос улсад ажиллалаа.

Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга байгууллагын Ерөнхий чуулган нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Чуулганаар тус байгууллагаас санхүүжүүлж буй ХАА-н технологийн шинэ санаачилгууд болон хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлага, гишүүн улсуудын хоорондын харилцаа холбоо зэрэг асуудлыг хэлэлцдэг байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад нийт 14 гишүүн орны 50 орчим зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд ирэх жилүүдэд чуулганыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэж, давсанд тэсвэртэй цагаан будаа тариалах, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах технологи зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр батлав. 

Чуулганы үеэр Төрйн нарийн бичгийн дарга Д.Энхбат БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн удирдлага (RDA) байгууллагын дэд захирал Ли Кью Сонг, Бутаны Вант Улсын ХАА-н сайд Ешей Доржийтой уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар санал солилцсон.

Мөн тэрбээр, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрахтай уулзаж, Монгол, Лаос улсын хооронд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар уулзаж ярилцлаа.

Түүнчлэн Лаос улсын ХАА-н дэд сайд Др.Бүнкуанг Камбүнхөантай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ХАА-н салбарт бэхжүүлэх, БХЯ-ны Арын албаны ерөнхий газрын Орлогч дарга, хошууч генерал Вонгсак Пантавонгтой уулзаж, санал солилцсон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж