Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо дөрөвдүгээр сарын 9-11 хооронд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу маргааш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тэд хоёр талын хамтын ажиллагааны асуудал болон Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэх гэнэ.
Одоогийн байдлаар, Москва дахь БНАСАУ-ын Элчин сайдын яам айлчлалын хөтөлбөрийг тодорхой зарлаагүй байгаа ажээ.
Сануулахад, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нь гуравдугаар сарын 25-28-ны хооронд БНХАУ-д айлчилсан. Тэрбээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсноос хойш ийнхүү гадаад айлчлалаа БНХАУ-аас эхлүүлсэн. Тус айлчлалын үр дүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна гэдгээ мэдэгдсэн билээ.
БНХАУ дахь айлчлалын дараагаар Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Азербайжан Улсад айлчилж, ийнхүү өнөөдөр ОХУ-д хүрэлцэн ирээд байгаа ажээ.
А.АНИР