Ардын намын өгөх 10 ам.долларыг ингэж шалгаарай

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Ардын намын өгөх 10 ам.долларыг ингэж шалгаарай

Ардын намын өгөх 10 ам.долларыг ингэж шалгаарай

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нэмж 200 мянган хүүхэд “Хүүхдийн мөнгө” олгохоор болсон. Нийтдээ 860 мянган хүүхэд сар болгон 20 мянган төгрөг авахаар болж байгаа юм.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН хүүхэд болгонд мөнгө өгөхөө амлаж байсан ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 60 хувьд олгож байв.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс Монголын бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгох хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаас гарсан хүүхдийн мөнгийг нэмж 200 мянган хүүхдэд олгох  шийдвэр энэ оны  дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Таны хүүхэд төрөөс олгож буй мөнгө авах эсэхийг ЭНЭ линкээр орж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг бичээд шалгаарай.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж