Уулын ирвэс тал газарт бууж ирэв | News.MN

Уулын ирвэс тал газарт бууж ирэв

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Уулын ирвэс тал газарт бууж ирэв

Уулын ирвэс тал газарт бууж ирэв

Цоохор ирвэс бол зөвхөн цаст өндөр ууланд амьдардаг, аргаль, янгир, тарвага зэрэг амьтнаар хооллодог дэлхийд нэн ховор амьтан. “Уулын эзэн” гэгддэг энэ амьтан тал газарт бууж ирсэн тохиолдол саяхан гарчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутаг дахь  Хүйсийн говьд ирвэс явж байна гэсэн мэдээллийг байгаль хамгаалагч өгснөөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь очжээ. Тус газрын биологич  О.Мөнхтогтох “Цоохор ирвэс бол өндөр ууланд амьдардаг, хүнд харагдаад байдаггүй нэн ховор амьтан. Гэтэл тал газарт буучихсан явж байсан нь ховор тохиолдол юм. Бидний очсон зорилго нь  Хүйсийн говьд ирвэс хаана, хаашаа явж байгааг тогтоох, биеийн байдал нь ямар байгааг мэдэж улмаар түүнд аюул учрахаас сэргийлэхэд оршиж байсан. Бид ирвэсийг олоод зураг авч, бичлэг хийсэн. Аажим туусаар  ирвэсийг Говь-Алтай, Ховд хоорондын хатуу хучилттай замаар хөндлөн гаргаад явуулсан. Энэ замыг оройн 18.00 цагт хөндлөн гарсан. Явж байсан чиглэлээс нь харвал Хасагтхайрхан уулнаас Хүйсийн говийг гатлаад Дарвийн нуруу руу явж байгаа юм байна гэж бид үзсэн. Энэ ирвэс Хүйсийн говь руу бууж идэш тэжээл хайсан байж болох талтай” гэлээ.   

Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь аж.   

Р.Ренчиндулам

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-09 150.129.143.220

Uls turd baigaa huilgaichuud gudamjind buuj ireed laaz ushigluusuu

Avatar

Зочин 2018-04-09 202.179.24.57

minii muur alga boltsiin tegsen chin tend yavjiisan ym bn hol tenej bn da

Avatar

Зочин 2018-04-09

SHILUUS BAIGAA BOLVUU

Avatar

Зочин 2018-04-09 182.160.32.230

hyn buudchihgyi bol oor ayuulgyi.

Avatar

Зочин 2018-04-09 182.160.32.230

nyydel mayagiin yum hiih gej bodson baih. nutag selgej yavna.

Avatar

Зочин 2018-04-09 202.21.124.20

gazar hudluh magdlaltai , uur yamar amitad heer tal gazarluu buuj baigaag anhaaraldaa avah heregtei

Avatar

Amar 2018-04-09 202.179.27.112

Аль ч амьтан хаа хамаагүй явдаг.Тарвага хүртэл говьд явж байдаг.Буга,нохой зээх гээд явахгүй амьтан үгүй. Энэ нь тархалт нутгаа тэлэх болон цус ойртолтоос сэргийлэх зорилготой байдаг.Энэ бол 4-5 настай бие гүйцсэн эм ирвэс байна гэж ирвэс судлаач нь айлдаж байна.

Avatar

Зочин 2018-04-09 59.153.115.226

Хоолоо шингээнгээ газар үзээд явж буй байдал. Бас жаахан бодлогоширсон байна.

Avatar

Ganbaa 2018-04-09 103.229.177.50

Saiahn surleg amitan shyy. Hamgaalah heregtei

Avatar

Зочин 2018-04-09 203.91.119.58

Газар хөдлөхийн дохио шүү. уулын амьтад бууж ирэх нь.

Avatar

Мөн чиг сайхан амьтан шүү 2018-04-09

Харахаар хурд, хүч, өөртөө итгэлтэй тайван байдал мэдрэгддэг.

Avatar

Зочин 2018-04-09 27.123.214.120

Turn dampuurhaar baigaln dagaad dampuurah um.

Avatar

Зочин 2018-04-09 66.181.166.134

Malaa yay jeg baij yun irves tejeeh mantai. Nuhaad hayh heregtei.

Avatar

Chi mal 2018-04-09 66.181.177.145

Chi mal

Avatar

mal chin 2018-04-09 64.119.24.80

orkuudaa gej, iim l yum tolgoid n orj bh yum da..

Avatar

Зочин 2018-04-09 202.21.106.132

Эргүүтсэн байх . Нэг ирвэс байтугай улс орноороо эргүүтчихээд байгаа шд

Avatar

Зочин 2018-04-09 202.70.42.102

сонин л юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж